Гоймонтой, шарсан яргай загас

//Гоймонтой, шарсан яргай загас

Гоймонтой, шарсан яргай загас

Орц : (4 порц)goimontoi-zagas

  • яргай загас 400 гр
  • гоймон /лапша/ 400 гр
  • цөцгий 300 мл
  • үйрүүлсэн нимбэгний хальс 3 ц/х
  • нимбэгний шүүс 2 х/х
  • цөцгийн тос 2 х/х
  • давс
  • амтлагч ногоо

Хийх арга:

1. Загасны махыг тэнцүү хэмжээтэй порцлон хэрчинэ.Саванд 1 л ус хийж буцалгаад давс, гоймонгоо хийж 10 минут чанана. Гоймонг шүүж авна.

2. Сүмс бэлтгэхдээ : Цөцгийг буцалгаад давс, үйрүүлсэн нимбэгний хальс болон шүүсийг нэмж хийгээд 3 минут чанана.

3. Цөцгийн тосыг хайруулын тавганд хийж халаагаад загасны махаа хийж 2 талаар нь эргүүлэн шарна. Шүүсэн гоймон дээр цөцгийтэй сүмс нэмж хутгаад порцлон таваглаж хажууд нь шарсан загасныхаа махыг тавина. Бэлэн болсон хоолыг шинэхэн амтлагч ногоогоор чимэглэнэ.

2016-10-17T22:48:18+00:00 2014 оны 08-р сарын 20|Зөвлөгөө|

Leave A Comment