ГОВИЙН ЦАГААН ШУВУУ

//ГОВИЙН ЦАГААН ШУВУУ

ГОВИЙН ЦАГААН ШУВУУ

zurag25Говийн цагаан шувуу хэмээх нэртэй говь нутгийнхны хүндэт зочиндоо өргөн барьдаг битүү хоол.

Орц: /2 порц/

  • Туламлан өвчсөн хонины годонтой сүүл 1 ш
  • Гол мах 500 г
  • Дарсан хөмүүл 2 халбага
  • Давс

 Хийх арга:

  1. Хонины арьстай сүүл авч өөхийг нь 0,5-0,7 мм зузаантай үлдээн годонтой нь туламлан өвчиж авна. Гол махаа жижиглэн татаж хөмүүл, давсаар амталж туламлан өвчиж авсан сүүлэндээ хийж онгорхой хэсгийг нь битүүлэн оёно.
  2. Үүний дараа гадна арьсыг нь хуйхлаж, хярваслаад бүлээн усаар сайтар угаана. Тогоонд 2-2,5 л ус хийж буцалгаад хуйхалсан сүүлээ хийж давс цацаад 40-50 минут буцалгана.
2016-10-17T22:46:42+00:00 2016 оны 01-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment