Герман маягийн Төмсний салат

//Герман маягийн Төмсний салат

Герман маягийн Төмсний салат

German-Potato-Salad-012Орц:

  • Төмс 900 гр
  • Гахайн утсан мах 150 гр
  • Хүрэн сонгино 1 ш
  • Яншуй
  • Ногооны шөл /бульон/ 1 ш
  • Зөөлрүүлсэн уксус 3 а/х
  • Ургамлын тос 50 гр
  • Давс, хар перец

Хийх арга:

  1. Төмсөө давстай усанд чанаж гаргаад том дөрвөлжин хэрчинэ. 1 аяга халуун усанд бульоноо хийн хутгаж бэлдэнэ.
  2. Хайруулын тавганд ургамлын тосоо хийж жижиглэж хэрчсэн беконоо хийж шараад үүнийгээ тостой нь хамт төмсөн дээрээ хийнэ. Яншуй, хүрэн сонгино зэргээ хэрчээд нэмнэ.
  3. Мөн бэлдсэн ногооны шөлөө нэмж хийгэээд зөөлрүүлсэн уксус, давс, хар перец зэргээр амталж хутгана. Маш өвөрмөц исгэлэндүү амттай салат болно. Энэхүү салатыг ихэвчлэн шарсан хуурсан бүхэл  махан хоолтой хольж идвэл тохиромжтой.

hot news №158 /2014/

 

2016-10-17T22:48:05+00:00 2014 оны 11-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment