Герман котлет

//Герман котлет

Герман котлет

Орц: /4 хүнийхээр/

  • 250 гр машиндсан мах хонины эсвэл үхрийн /хольж бас болно/
  • 250 гр гахайн машиндсан мах
  • 1 ш сонгино /жижиглэн хэрчсэн/
  • 1 ш лууван /арилгаад, үрсэн/
  • 1/2 аяга талхны үйрмэг
  • 1 ш өндөг /хутгаж шар цагааныг нийцүүлсэн/
  • 1 хумс сармис /жижиглэж хэрчсэн/
  • 1 х.х улаан чинжүү
  • Гоньд
  • Яншуй тааруулж.

Хийх арга:

  1. Зуухаа 170 градуст халааж бэлтгэнэ. 9х19 см хэмжээтэй талхны хэвийг наалддаггүй цаасаар бүрж бэлтгэнэ.
  2. Бүх орцоо холиод нийцүүлнэ. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн хэвэндээ хийгээд дарж жигдлэнэ.
  3. Хэвнийхээ амыг мөнгөн цаасаар бүрээд халааж бэлтгэсэн зуухандаа хийн 30 минут жигнэнэ. 30 минутын эцэст мөнгөн цаасыг авч дахин 30 минут жигнэнэ.
  4. Бэлэн болсон котлщтоо хэвэнд нь 5 минут амраагаад гарган нимгэн зүсч улаан лоолийн соус дээрээс нь асгаад нухсан төмс, салат, будаа, жигнэж бэлтгэсэн ногоонууд гээд хүссэн хачиртайгаа хамт олгоно.
2016-06-23T12:21:40+00:00 2016 оны 06-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment