gemoglobinГемоглобин бол цусны улаан эсэнд агуулагдаж эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөж тэнд ялгарсан нүүрсхүчлийн хийг уушгинд тээвэрлэн аваачдаг маш чухал уураг юм.

Гемоглобин бүр 4 гемийн бүлгээс тогтдог .Энэ гемийн бүлэгт агуулагдах төмөр нь гемоглобинийг нийлэгжүүлэх хүчилтөрөгчийг зөөвөрлөхөд нэн чухал шаардлагатай гол элемент юм.

Төмрийн мөчлөг:

Хүний өдөр тутмын хоол хүнсэнд дунджаар 10-12 мг төмөр агуулагддаг ба түүний 10% нь шимэгддэг. Өөрөөр хэлбэл хүн өдөр 0.5-1 мг хүртэлх төмрийг янз бүрийн замаар алдддаг.

Үүнд:

1.    Хоол боловсруулах замын эсийн гуужилт
2.    Үс хумс ургах
3.    Шээс хөлсөөр гадагшлах
4.    Сарын тэмдэг ирэх үед

Хүний биеийн нийт төмрийн 67% нь гемоглобин агуулагддаг.
Төмөр дутагдлын цус багадалт юунаас шалтгаалдаг вэ?
Төмөр дутагдлын цус багадалт нь нас болон хүйсээс хамааран янз бүрийн шалтгаанаар үүсдэг.Энэ нь өвчин үүсэх 4 гол шалтгаан болдог.Үүнд:

Физиологийн шаардлагаар төмрийн хэрэгцээ нэмэгдэх.

Жишээ нь:

Жирэмсэн болон хөхүүл үед
Цус алдсанаас болж цус багадах
Хоол хүнсээр авбал зохих төмөр дутагдах
Төмрийн шимэгдэлт буурах зэрэг.

донор.мн-с