Гахайн утсан махтай өндөгний салат

//Гахайн утсан махтай өндөгний салат

Гахайн утсан махтай өндөгний салат

qgfОрц: 4 хүн

  • Өндөг 6 ш
  • Гахайн утсан мах нимгэн хэрчим 4 ш
  • Цоохор майлз /чинцай/ 1-2ш
  • Ногоон сонгино 2 ш
  • Яншуй
  • Майонез 3-4 х/х
  • Нунтаг карри 0,3 ц/х
  • Давс,нунтаг хар перец
  • Шарсан цагаан талх

Хийх арга:

  1. Өндгийг буцалж буй давстай усанд хийж буцалгаад, гал дээрээс гаргаж усанд нь 10 минут байлгасны дараа хүйтэн цсанд хийж 2 минут сойгоод хальсална. Гахайн махыг нимгэн хавтгай хэрчээд, халаасан хайруулын тавганд хийж дунд зэргийн гал дээр шаржигнуур болтол нь шараад, цаасан сальфетка дээр гаргаж илүүдэл тосыг нь уулгана.
  2. Сонгины цагаан хэсгийг нь маш нарийхан ногоон хэсгийг нь 1 см-ийн урттай байхаар , цоохор майлзыг мөн сонгино шиг тус тус хэрчинэ.
  3. Яншуйн иш болон навчийг нь салгаж, навчийг нь жижиглэж хэрчинэ. Өндгийг дөрвөлжлөн хэрчээд сонгино, сонгино, цоохор майлз, яншцйтай нийлүүлж хутгана. Майонезыг карри , перецтэй нийлүүлж сайтар хольж хутгана.
  4. Салатны бүх орцыг саванд нийлүүлж хийгээд дээр нь амтлагчаа хийж хутгаад, дээгүүр нь шарсан гахайн мах цацаж, шарсан талх дагуулж ширээнд өгнө.

 

2016-10-17T22:46:54+00:00 2015 оны 11-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment