Гахайн утсан махтай Дерун

Home/Зөвлөгөө/Гахайн утсан махтай Дерун

Гахайн утсан махтай Дерун

1Орц: 4 хүн

  • Төмс 5 ш
  • Лууван 1 ш
  • Сонгино 2 ш
  • Өндөг 2 ш
  • Гурил 80 гр
  • Гахайн утсан мах 150 гр
  • Ургамлын тос 3 х/х
  • Цөцгий нунтаг хар перец
  • Давс

Хийх арга:

  1. Гахайн утсан махыг урт нарийхан хэрчинэ.Төмс, лууван, сонгиныг хальслаад том нүхтэй үрүүлд үрээд, гахайн утсан махтай нийлүүлж дээр нь өндөг, давс, перец нэмж хутгана.
  2. Зуурмаг дээрээ шигшсэн гурил бага багаар цацаж хийгээд сайтар хутгана. Хайруулын тавганд ургамлын тосоо хийж халаагаад мах ногоотой зуурмагнаас хэсэглэн авч шарна.
  3. Ингэхдээ  2 талаар нь эргүүлэн тус бүр 4 минут шарна. Деруныг таваглаад цөцгий дагуулж ширээнд өгнө.

 

 

 

2016-10-17T22:46:47+00:00 2015 оны 12-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment