Гахайн махан шницель

Home/Зөвлөгөө/Гахайн махан шницель

Гахайн махан шницель

pork-schnitzelОрц: 4 хүн

o   Гахайн мах 600 гр

o   Томатны паст 2 х/х

o   Үйрүүлсэн бяслаг 100 гр

o   Өндөг 2 ш

o   Ургамлын тос 4 х/х

o   Гурил 3 х/х

o   Давс, улаан перец

o   Нимбэгний шүүс

o   Яншуй, амтат чинжүү

Хийх арга:

  1. Гахайн махыг порцлон хэрчээд сайтар давтасны дараа давс, перец, нимбэгний шүүс цацаж тавина.
  2. Саванд өндөг, томатны паст, давс хийж зуурагчаар сайтар зуураад дээр нь 1 х/х гурил, үйрүүлсэн бяслаг нэмж дахин сайтар хутгана.
  3. Гахайн махны хэрчмүүдийг хуурай гурилд өнхрүүлээд дараа нь өндөгтэй зуурмагт дүрж халаасан тосонд 10-12 минут шарж болгоно.
  4. Бэлэн болсон махыг таваглаад яншуй, чинжүүгээр чимэглэж хачирт нь шарсан төмс дагуулж өгнө.
2016-10-17T22:48:30+00:00 2014 оны 05-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment