Гангаар амталсан жимсний салат

Home/Зөвлөгөө/Гангаар амталсан жимсний салат

Гангаар амталсан жимсний салат

zurag2Сайн хооллож амжихгүй бие чинь сульдаад байгаа бол энэхүү салатыг гэртээ хийгээд идээрэй. Дан амин дэм ихтэй жимсээр хийх болохоор сульдаж ядарсан биеийг чинь тэнхрүүлээд өгнө.

Орц: 4-5 хүний порц

  • 4ш гүйлс
  • 4ш тоор
  • 1 жижиг аяга нэрс
  • 2 цайны халбага жижиглэж хэрчсэн ганга
  • 1 цайны халбага нунтагласан цагаан гаа
  • Аяганы 14 хэмжээгээр нимбэгний шүүс
  • 1 цайны халбага үрж жижиглэсэн нимбэгний хальс
  • Тал аяга ус
  • Аяганы 1/4 хэмжээтэй элсэн чихэр

Хийх дараалал:

  1. Хэрвээ элсэн чихэр устай хийхээр төлөвлөсөн бол холиод буцалгана. Дөнгөж буцлангуут нь гаргаж хөргөөд сироп шиг болгох юм.
  2. Тоор, гүйлсээ хэрчээд нэрстэйгээ хольж хутгаарай.Дээрээс нь хөргөж бэлдсэн сиропоо нэмж хийнэ. Мөн дээрээс нь ганга, нимбэгний шүүс, үрж бэлдсэн нимбэгний хальс, нунтаг цагаан гаа зэргээ хийж хутгаад тагтай саванд хийгээд хөргөгчид тэг цагийн турш байлгачихээд идээрэй.
  3. Хэрвээ ус, элсэн чихрээр биш зуун настын шүүсээр хийх гэж байгаа бол буцалгалгүй шууд хийгээрэй. Ингээд хялбархан бөгөөд амттай зууш бэлэн болох нь тэр. Хүнд хоолны дараах гайхалтай даруулга болох болно.
2016-10-17T22:46:49+00:00 2015 оны 12-р сарын 27|Зөвлөгөө|

Leave A Comment