Газрын самар /Арахис/

Home/Зөвлөгөө/Газрын самар /Арахис/

Газрын самар /Арахис/

Украйны өмнөд хэсэг, Хар далайн эрэг, Кавказ, дунд Азид голчлон ургуулж, тарьдаг хамгийн үнэтэй буурцагт үрт  овгийн нэг наст ургамлын үр юм. Газрын самар ил ургах боловч аажмаар доошоо бууж газарт  орж боловсроход газраас ухаж аваад угааж хатаана. Энэ самар нь зөв биш хэлбэртэй, идээ нь дотроо дундуураа эсвэл хоёр хэсэг тасархайтсан гонзгой хэлбэрийн цөмтэй, хальс нь сэвсгэр, нүхэрхэг, цайвар шар өнгөтэй, хүрэн бор өнгөтэй бүрхүүлийг хадгалж идээг нь угааж хатаана.  Нэг самар нь дунджаар 35-75% тос, 23-37% уураг, 6-20% хандлагдах бодис (азот агуулаагүй), Е. В-гийн бүлгийн аминдэм (0.45мг/100гр) агуулна. Тосыг ихэвчлэн үйлдвэрт ашигладаг.

Хоол хүнсэндээ давстай хуурч давсалж нөөшлөхөөс гадна талх, чихэр, хоол амтлагч, сүмс, тос үйлдэрлэхэд өргөнөөр ашиглана. Самарын тосыг нөөш, чихэр үйлдвэрлэлд, харин шахдасыг нь шоколад, халва, кекс, цохимол сэвсгэр биетэй чихэр үйлдвэрлэхэд ашиглана. Самар нь хүний бие организмд ашиг тустай олон шинж чанарыг агуулна.

Тухайлбал, зүрх судасны өвчтэй хүмүүсийн хоол хүнсний бүрдэлд зүй ёсоор багтана. Үр нь эмульс бэлтгэхэд амтат миндаль /бүйлс самар/ болдог бөгөөд энэ нь ходоод гэдэсний өвчний үед өвчин намдаагч гол бүтээгдэхүүн болдог. Харин самарын тосны үр нь хүүхдийн диатез өвчний үед чухал ач холбогдолтой эм болох төдийгүй зүрхний үйл ажиллагааг сайжруулах, судасны цусан хангамжийг ч бэхжүүлдэг.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2016-10-17T22:50:49+00:00 2012 оны 11-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment