Газрын лийр (Топинамбур)

Home/Зөвлөгөө/Газрын лийр (Топинамбур)

Газрын лийр (Топинамбур)

2222Шар, боровтор буюу цайвар шар өнгийн гялалзсан хальстай энэ ургамлын булцуунд инулин 13-20%, сахар 6%, протейн 5%, эрдэс бодис (калий, кальций г.м)2% хүртэл хэмжээтэй агуулагддаг. Газрын лийрийн булцуунд төмс, шар лууван, хүрэн манжингаас хавьгүй их төмөр агуулагдана. Мөн В1, В2, В6 аминдэмээр баялаг.

Өл шим, ашиг тус

Ходоодны шүүсний хүчиллэгийг бууруулах, ходоод гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлнэ. Түүнчлэн организмаас хорт бодис, холестрины үлдэгдэл, хүнд металлын давсыг зайлуулах үйлчилгээтэй. Газрын лийрээс инверсийн аргаар гаргаж авдаг энгийн нүүрс ус болон фруктоз нь сувиллын чанартай, чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хоолонд багаар хэрэгэлэхэд тохиромжтой.

Хоолны зориулалт

Газрын лийрийг хүнсэнд шарсан, жигнэсэн, чанасан байдлаар хэрэглэх ба спирт, фруктоз гарган авахад түүхий эд болгож ашиглана. Мөн цуужуулж, давсалж хэрэглэж болно. Газрын лийрийг АНУ, Япон, Голланд зэрэг оронд түүхийгээр нь төрөл бүрийн зууш, шанцай, зутан шөлний хольц болгон хэрэглэдэг. Мөн малын мах, загасаар хийсэн хоолонд хачир байдлаар хэрэглэдэг. Газрын лийрээс квас гаргаж авна.

Анхаарах зүйл:

Газрын лийрийг газраас ухаж гаргасан даруйдаа хэрэглэвэл шим тэжээлт чанар нь сайн хадгалагдах ба төмсийг бодвол хадгалалтын хугацаа харьцангуй богино байдаг.

2016-10-17T22:47:48+00:00 2015 оны 01-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment