Манай компани Европын Холбооны SWITCH–Asia хөтөлбөрийн санхүүжилттэй “Эдийн Засгийн Ногоон Шилжилт” төсөлтэй хамтран ажиллаж, Монгол Улсын анхны байгаль орчин, нийгэм,засаглал буюу БОНЗ-н гэрчилгээтэй үйлдвэрлэгчдийн нэг болж байна.

The current image has no alternative text. The file name is: DSC04439-scaled.jpg

Хөтөлбөрийг Пипл Ин Нийд ОУТББ (PIN), Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо ТББ (ТоС Холбоо), Хөгжлийн шийдэл ТББ болон Каритас Чех Репаблик ОУТББ (CCR) хамтран хэрэгжүүлсэн бөгөөд

Төслийн хүрээнд манай компани нь:

• Менежментийн хүрээнд ТоС Холбооноос баталсан Байгаль орчин, Нийгэм, Засаглал, Хүнсний аюулгүй байдлын Удирдлагын тогтолцооны TOC ESG Assessment: 2025

• TQCSI аудитын байгууллагын Байгаль орчин, Нийгэм, Засаглалын менежментийн системийн TQCSI ESG Code:2024

• Артишок ундааны 4 төрөлд ТоС Холбооноос баталсан Байгаль орчин, Нийгэм, Засаглал, Хүнсний аюулгүй байдлын бүтээгдэхүүний Тогтвортой байдлын үнэлгээ ToC Assessment ESG-CS01:2025 баталгаажуулалтын гэрчилгээг тус тус гардан авлаа.

Энэхүү гэрчилгээ нь Газар шим үйлдвэр ХК-н байгаль орчны аюулгүй байдал болон урьдчилсан сэргийлэх бодлого мөн нийгмийн хариуцлагын бодлого, олон нийтийн харилцаа, хүний эрх, хөдөлмөрийн стандартад хамарсан бодлого засаглалын хүчин чадлыг баталсан болно.

Газар шим үйлдвэр ХК-ийн хувьд Эдийн засгийн ногоон шилжилтийн шалгуурт нийцүүлэн менежмент болон бүтээгдэхүүний сайжруулалт болон салбартаа шинэ хөгжлийг бий болгосон. Энэ нь манай компанийн хувьд салбартаа нөлөөлөх томоохон ололт боллоо. Уг гэрчилгээний нөлөөлөх хүрээ нь байгаль орчны үзүүлэлт мөн нийгэм ажилтны эрх үүрэг, аюулгүй ажлын орчин, тэгш байдлын боломж, засаглалын нөлөөлөлд хамаарна.

Бид энэхүү гэрчилгээгээ улам бататган менежмент тогтолцоо, чанарын аюулгүй байдлыг сайжруулан ажиллах болно.

Газрын шимээр амьдралд амт нэмнэ.