
2025 оны 10-р сарын 01, Ахмадын баярын өдрийг тохиолдуулан “Газар шим үйлдвэр” ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Ахмадын үндэсний төвийн 210 ахмад настанд сэтгэлийн бэлгээ гардууллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд ахмадуудад 65инчийн зурагт, асаргаа, эрүүл ахуйнд шаардагдах ахуйн хэрэглээний зүйлс, мөн Газаршим брэндийн хүнсний бүтээгдэхүүнүүд-ийг гардуулсан юм.



Уг сайн үйлсийн аян нь ахмад үеийнхнийг чөлөөт цагаа таатай өнгөрүүлэх, эрүүл ахуй, амьдралын чанарыг дэмжих зорилготой бөгөөд “Газар шим “ компанийн хувьд нийгмийн сайн, сайхны төлөө тасралтгүй хувь нэмрээ оруулах, ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлж, тэдэндээ тусалж, халамжлах нийгмийн хариуцлагын нэгэн илэрхийлэл боллоо.
“Газаршим” ХК нь нийгмийн сайн сайхны төлөөх хариуцлагатай үйлсээ хэрэгжүүлж,ахмад үеийнхэндээ талархлын сэтгэлээ илэрхийлэхэд туслалцаа үзүүлсэн Ахмадын үндэсний төвийн хамт олонд гүн талархал илэрхийлж байна.
Газрын шимээр амьдралд амт нэмнэ.


