“Газар шим үйлдвэр” ХК нийгмийн хариуцлага, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хүрээнд байгаль орчныг хамгаалах, ногоон орчныг нэмэгдүүлэх зорилгоор мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд компанийн хамт олон нэгдэж, байгаль дэлхийдээ хувь нэмэр оруулах зорилгоор Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд Монос, Голтбор модыг амжилттай суулгалаа.
“Газар шим” компанийн хувьд энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн мод тарих төдий бус, экологийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, ирээдүй үеийнхэндээ ногоон орчин өвлүүлэх эрхэм зорилготой сайн үйлсийн нэг хэсэг байлаа.


“Газар шим үйлдвэр” ХК нь цаашид ч байгаль хамгааллын чиглэлээр тогтвортой хөгжил, ногоон санаачилга бүхий төслүүдийг хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсээ үргэлжлүүлэх болно. 🌿
Газрын шимээр амьдралд амт нэмнэ.


