The current image has no alternative text. The file name is: stoke-2.png

“Газар шим үйлдвэр” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (“Хурал”)-ыг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны (Бямба гараг) өдрийн 11.00 цагт Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай 17, Галлери Улаанбаатар төвийн 3 давхарт Sky ballroom танхимд болон Gazar Shim Uildver фэйсбүүк цахим хуудсаар дамжуулан цахимаар хуралдуулахаар шийдвэрлэсэн тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Компанийн оноосон нэр: “Газар шим үйлдвэр” ХК
Бүртгэлийн өдөр: 2026 оны 03 дугаар сарын 27
Хуралдах огноо: 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11.00 цагт

Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулга, бичиг баримттай gazarshim.mn цахим хуудас болон дараах хаягаар очиж танилцана уу. 

  • “Газар шим үйлдвэр” ХК-ийн байранд (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, 66/1 66/2 тоот) 
  • Новел Инвестмент ҮЦК-н байранд (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо Их тойруу 49 Өег тулга 201 тоот) 

Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт

Хувьцаа эзэмшигч нь өөрийн биеэр хуралд оролцох боломжгүй бол  

  • “Газар шим үйлдвэр” ХК-ийн байранд (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, 66/1 66/2 тоот) 
  • Новел Инвестмент ҮЦК-н байранд (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо Их тойруу 49 Өег тулга 201 тоот) урьдчилан саналаа өгч болно. 

Саналын хуудсыг хүлээн авах сүүлийн хугацаа 2026 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 11.00 цаг байна

Утас: 75059999 (1), Gazarshim Uildver facebook хуудас, 98991116, 88099343

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС