Гадил жимс

//Гадил жимс

Гадил жимс

Гадил гэдэг нь гадилын овгийн өвслөг ургамлын жимс юм. Жимс нь нэг ишинд 10-12ш-ээр цацаглаж ургах ба хэд хэдэн цацаг нийлж нэг хонгорцог үүсгэнэ. Нэг хонгорцог 50кг бөгөөд дунджаар 150-200ш жимснээс бүрддэг. Жимс нь 20-25см урт матигар, сэвсгэр зузаавтар, амархан хуурдаг хальстай. Хальсан доторх зунгаарсан зөөлөн эд нь сайхан үнэртэй, чихэрлэг амттай, үнэр амт нь помологийн сорт, боловсролын байдлаас нь хамаарна.

Түүхий үед хальс нь ногоон, боловсролтын явцад шар өнгөд шилждэг. Боловсролт гүйцсэн гадилын сахар 19% байх бөгөөд дийлэнхийг нь сахароз эзэлнэ.

Найрлагандаа:

  • Сахар, цардуул, уураг зэрэг агуулагдана. Ялангуяа сүүтэй хольж хэрэглэх юм бол тэжээллэг байдаг байна.
  • В бүлгийн аминдэм элбэг учир мэдрэлийн өвчтэй хүмүүст нэн тохиромжтой төдийгүй бодисын солилцоог сайжруулдаг.
  • Уг жимс зүрхний үйл ажиллагаа тархи мэдрэлд сайн нөлөөтэй калийг агуулдаг.
  • Мөн А. С аминдэм, нүүрс ус ихээр агуулагддаг, тэжээллэг чанар ихтэй учраас өлсөхгүй.
  • Кальци, кали зэрэг эрдэс давс агуулдаг

 

Атеросклероз, таргалах, цусны даралт ихдэх, ходоод гэдэсний өвчлөл, элэг, бөөрний өвчин, бам чийг өвчтэй хүмүүс жимсийг идэж хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөхийн зэрэгцээ арьс чийглэх, зөөлрүүлэх зорилгоор хэрэглэнэ. Ходоод гэдэсний өвчин эмчлэх, гэдэс ходоодны  салстын бэхжүүлэх, ходоодны шархыг эмчлэхийн тулд өглөө бүр 2-3 гадил идэж байвал сайн.

2016-10-17T22:51:01+00:00 2012 оны 08-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment