Орц: 2 хүн
- Гадил 2 ш
- Мөс 2 аяга
- Тараг 1/3 аяга
- Овьёос 2 аяга
- Бүйлсний самар 1/3 аяга
Хийх арга:
- Бүх орцийг нийлүүлэн блендэрт хмйж холино.
- Мөсөө хамгийн сүүлд хийж 15 секунд хамгийн хурдан эргэлтээр холино.
- Ингээд тэжээллэг эрүүл өглөөний хоол бэлэн болно.
Самар, овьёос, гадил мөн тараг нь хамгийн эрүүл өглөөний хоолны сонголт юм. Үүнд ердөө 5 минут л зарцуулна. Энэхүү ундааг та өглөө дасгал хийхийнхээ өмнө хэрэглэвэл хэрэгцээтэй энергийг хангалттай авах болно.
Гэр гэтээ тогооч сэтгүүл №10 /2013/
Leave A Comment