Гаатай болон Ногоон цай эрүүл мэндэд тустай

//Гаатай болон Ногоон цай эрүүл мэндэд тустай

Гаатай болон Ногоон цай эрүүл мэндэд тустай

Ногоон цай (Green tea)

green-teaЭрүүл мэндэд тустай уух зүйлсийн талаар бодох үед хамгийн түрүүнд ус орж ирж магадгүй. Гэхдээ уснаас илүү ач тустай олон уух зүйлс байдаг. Ногоон цай нь ясны сийрэгжилт, хавдар, зүрх судасны өвчин, шүд хорхойтолтын эрсдлийг бууруулдаг. Ногоон цай нь флавоноид болон полифенолууд хэмээх эсийг хавдар үүсгэгчид (карциногенүүд)-ээс хамгаалах, биед чөлөөт радикалыг саатуулах замаар хавдрын өсөлтийг сааруулах бодисуудаар баялаг байдаг. Түүнчлэн цусны судсыг тэлж, бүлэн үүсэхээс сэргийлэх замаар зүрхний шигдээс, зүрхний дайрлагад өртөхөөс сэргийлдэг. Флуорид агуулдаг учраас шүдийг бэхжүүлж, флавоноидууд нь яс сийрэгжих болон шүд хорхойтох эрсдлийг бууруулдаг.

mint teaГаатай цай (Mint tea)

Антиспазмодик үйлдэлтэй тул булчинг сулруулж, өвдөлт, хөшилтийг намдааж, хоол боловсруулалтыг сайжруулна. Түүнчлэн хоол боловсруулах замаар хоолны бөөний хөдөлгөөнийг дэмжиж, хоол боловсруулалтыг дэмждэг.

1%-ийн тослогтой сүү (1% reduced-fat milk)

milkӨлсөх мэдрэмжийг бууруулж, ясны сийрэгжилтээс сэргийлнэ. Эрүүл хоолонд агуулагддаг найрлагууд болох нүүрс-ус, уураг, өөх тосыг агуулдаг учраас бага багаар шимэгдэж, илүү удаан хугацаагаар өлсгөхгүй байж чаддаг. Түүнчлэн цусны сахарыг тогтворжуулдаг. Кальци болон кальцийн шимэгдэлд шаардлагатай Д аминдэмийг агуулдаг. Сүү нь бие махбодод өөх хуримтлах үйл явцыг бууруулдаг. Сүүлийн үеийн нэгэн судалгаагаар өдөрт 3-4 порц тослог багатай сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг эмэгтэйчүүд түүнээс бага хэмжээгээр хэрэглэдэг эмэгтэйчүүдээс 2 дахин их жин хассан байжээ. Кальци нь бие махбодын эсүүд өөхийг хадгалахаас илүүтэйгээр түүнийг шатаахад тусалдаг.

Эх сурвалж:  www.imedinfo.org

 

2016-10-17T22:50:04+00:00 2013 оны 04-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment