В-ийн төрлийн витамины ач тус

//В-ийн төрлийн витамины ач тус

В-ийн төрлийн витамины ач тус

В-ийн төрлийн витаминд В1, В2, В5, В6, В12 гэх мэт олон витаминууд хамаарна.

Витамин В1

Витамин В1-ийн дутагдлын үед хоолны дуршил буурч биеийн жин буурна. Мөн дотор муухайрч, цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно. Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч ,бери бери хэмээх өвчин үүсч хавагнан зүрх томордог байна. Витамин В1 нь гурвалжин будаа, гахай үхрийн мах , шинэ вандуй, буурцаг, талх зэрэгт их агуулагддаг байна.

Витамин В2

Витамин В2 дутагдлын дунд зэргийн дутагдлын үед амны салстууд шархалж , уруул хагарах, нүд улайх, арьс хуурайших, толгой эргэх, үс унах, нойр муудах, гэрэлд цочромтгой болох, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зэрэг шинжүүд илэрнэ.

Витамин комплекс болон витамин С-ийн хамт хэрэглэхэд тохиромжтой.

Витамин В3

Витамин ВЗ-ийн дутагдлын үед арьс шархламтгай болох, гүйлгэх, толгой эргэх, ядрах, нойр муудах, хоолны дуршил буурах, мөн арьсны харшил үүснэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед пеллагра хэмээх өвчин үүсдэг байна.

Витамин ВЗ -нь тахианы цээжний мах, үхрийн элэг, талх исгэгч, броколли буюу цэцэгт байцаа, лууван, өндөг, загас, самар, гахайн мах, төмс, өргөст хэмхэнд ихээр агуулагддаг.

Витамин В5

Витамин В5 дутагдахад дотор муухай оргих, ядрах , толгой өвдөх, гар бадайрах,  хэвлийгээр өвдөх, булчин зангирах зэрэг шинжүүд гарна. Витамин А, С, Е-тэй хэрэглэхэд тохиромжтой.

Мөөг, амуу буудай, яргай загас, талх исгэгч, шинэхэн ногоо, элэг, бөөр, гахайн мах, давсалсан загас, хар талханд элбэг байдаг.

Витамин В6

Цусан дахь гемоцистиний төвшинг хэвийн хэмжээнд байлгахад нөлөөлдөг витамин юм. Гемоцистин хэвийн байх нь зүрхний үйл ажиллагаа хэвийн байх нөхцлийг бүрдүүлдэг. .Витамин В6 дутахад цус багадах, толгой өвдөх, арьс хуурайших, хэл шархлах, дотор муухай оргих зэрэг шинжүүд илэрнэ.

Витамин В6 нь банан, тахиа болон үхрийн мах, амуу буудайн талх, өндөг, талх исгэгч, самар, хушганд ихээр агуулагддаг.

Витамин В12

Судалгаагаар ихэнхи залуучуудад энэ витамин дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Мөн махан хоол иддэггүй хүмүүс болон өндөг үл идэгчид энэ витамин дутагддаг. Настангуудын 12-15%-д энэ витамин дутагдалтай байдаг. Мөн ходоодны хүчил дарангуйлагч антацидууд тогмол хэрэглэгчдэд энэ витамин дутагддаг. Мөн цус багадалт, ходоод гэдэсний өвчтэй хүмүүст энэ витамины дутагдал нийтлэг байдаг.

by Chimgee

2016-10-17T22:51:18+00:00 2012 оны 05-р сарын 04|Зөвлөгөө|

Leave A Comment