Витамин яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Home/Зөвлөгөө/Витамин яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Витамин яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Хүн хоол хүнсээрээ хангалттай витамин-эрдэс бодис авч байх ёстой. Учир нь хангалттай хэмжээгээр авч чадсанаар хүн эрүүл саруул амьдарна. Хүмүүс олон шалтгаанаас болоод хангалттай хэмжээгээр авч чадахгүй байна.

Зарим бүлгийн хүмүүст тодорхой витамины дутагдал маш өндөр байдаг. Тухайлбал өндөр настануудад витамин Д, А, Е, кальци, зэс их хэмжээгээр дутагддаг, харин витамин В1, В2 нилээд хэмжээгээр дутагдалтай байдаг.

 

 

Витамин А хэрэглэхийн ач холбогдол:

Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой. Нас ахиж буй ихэнх хүмүүс А витамины дутагдалтай байдаг.

Витамин А нь: лууван, улаан хулуу, туна загас, манжин, буурцаг /spinach/, загас, өндгөнд их агууллагддаг.

Витамин А дутагдсанаас бож хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайхад түлхэц болж арьс хуурайшдаг. Мөн сонсгол, амт үнэр мэдрэх мэдрэхүй сулардаг. Витамин А хэрэглэх хэмжээ нь өдөрт 5.000-50.000 IU байх ба 10.000 IU -ээс дээш нэгжээр хэрэглэхээр бол эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Витамин Е-ийн ач холбогдол:

Өдөр бүр 100 IU-ээс багагүй хэмжээгээр хэрэглэхэд зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулдаг. Өдөр бүр 400-800 IU-аар хэрэглэхэд зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг 2 дахин бууруулдаг. Мөн хорт хавдраар өвдөх эрсдлийг ч бууруулдаг. Бас тамхи татдаг хүмүүст түрүү булчирхайн хорт хавдраар өвдөх эрсдлийг бууруулдаг байна.  Хоногийн тун нь 30-1200 IU нэгж байдаг.

Витамин С –ийн ач тус:

Оюутан залуучууд болон тамхи татдаг хүмүүст их дутагддаг. Хоногт 100мг хэрэглэхэд хоногийн хэрэгцээг хангана гэж үздэг. Түүнээс дээш тунгаар хэрэглэхэд ямар нэгэн хор нөлөө, эерэг нөлөө ч үзүүлдэггүй гэнэ.

Витамин С нь цэцгэн байцаа, хулуу, нимбэг, хан боргоцой, халуун ногоо, гүзээлзгэнэ, лемон, манго, сонгино, өргөст хэмх зэрэгт их агуулагддаг.

Витамин Д –ийн ач тус

Витамин Д -ньхүний биед хоол тэжээлээр орохоос гадна мөн нарны гэрлийн нөөлөөгөөр үүсч байдаг. Настангууд болон дан ногоо хэрэглэгчид өвлийн цагт витамин Д их дутагддаг. Өдөрт 800IU хэрэглэх хэрэгтэй.

Витамин Д-г тогтмол хэрэглэх нь ясны сийрэгжилтээс хамгаалж чадна. Мөн цэвэршилтийн үед витамин Д-ийг хэрэглэх хэрэгтэй. 2000 IU- аас дээш хэрэглэвэл хордлого үүсгэх аюултай.

Витамин Д-ийг наранд шарахад, мөн сардина загас, яргай загас, мөөг, өндөг, сүү, амуу буудай, элэг, туна загас, маргаринд ихээр агуулагддаг.

Витамин К-ийн ач тус

Витамин К дутагдсанаас цус амархан гоожимхой болдог. Мөн витамин К дутагдсанаас ясны сийрэгжилт болоход нөлөөлдөг. Өдөрт 1 мг витамин К хэрэглэхэд ясны сийрэгжилт буурдаг гэнэ.

Витамин К нь ногоон навчит хүнсний ногоонууд броколи, spinach, cauliflower, байдаг. Витамин К дутсанаас цус багадалтын шинж илэрнэ.

by Chimgee

2016-10-17T22:51:20+00:00 2012 оны 05-р сарын 03|Зөвлөгөө|

Leave A Comment