А, В Витамины ач тус

//А, В Витамины ач тус

А, В Витамины ач тус

Хүний биед аминдэм маш  чухал үүрэгтэй. Төрөл бүрийн аминдэмүүдийг өдөр тутмын хоол хүнснээсээ зөв зохих хэмжээгээр нь авч чадаж байвал эрүүл, эрч хүчтэй байхын үндэс болно. Харин аминдэмийг хэтрүүлэн хэрэглэх нь хүний биед сөрөг үр дагаврыг мөн авчирдаг байна. Хүний биед зайлшгүй хэрэгтэй чухал аминдэмүүдийн ач тусыг товч танилцуулья.

А витамин

А витамин нь загасны тос, цөцгийн тос, сүү, өндөгний шар буурцаг, элэг, бөөр, загасны түрс, масло, сүүнд болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Мөн шар лууван, улаан чинжүү, гүйлс, буудай зэрэг ургамалд А витамин болж хувирдаг бодисууд агуулагддаг. Биед А витамин дутагдвал нүдний гадна бүрхэвч, уушги, гэдэс гэмтэж үрэвсэнэ. Мөн өвдөг болон тохойн арьс хатуурч хуурайшин, хумс долгиотно. Цаашилбал элдэв халдварт өвчинд өртөмхий болж, нүдний хараа аажмаар мууддаг байна. Хэрэв А витамин ихтэй хоол идвэл дээрх өвчнүүдээс сэргийлж чадна. А витамин хүүхдийн өсөлтөд нөлөөлнө. Хэрвээ хоол хүнсэнд нь энэ төрлийн витамин дутагдвал өсөлт нь удааширна. Хүн хоногт 1 мг А витамин хэрэглэхэд хангалттай. Хүний биед витамин Е, төмөр, цайр элбэг байвал А витамин эсэнд шингэхдээ сайн. Гэхдээ А витаминыг үрэл хэлбэрээр байнга хэрэглэвэл илүүдэл болдог гэдгийг санахад гэмгүй.

В витамин

В бүлгийн витамин В1, В6, В11, В12 витаминууд нь ургамал, мах, загас, бяслаг, өнгөт байцаа, эрдэнэ шиш, мөөг, өндөг, сүү зэрэг амьтны гаралтай  бүтээгдэхүүнд түлхүү байдаг. Үүнээс В1 витамин онцгой ач холбогдолтой. Энэ витамин үет ургамлын цэвэрлээгүй үр, буурцагт ургамлын үр, өндөгний шар буурцагт ургамлын үр, өндөгний шар уурагт элбэг бий. Биед дутагдвал мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа хямарна. Хүн хоногт 2-3 мг В1 витамин хэрэглэх ёстой. Витамин В2 дутагдвал үс хагтах, шүдний паалан харлах, нүд болон амны орчимд үрчлээ үүсэх, уруул хагарах шинж тэмдэг илэрнэ. Витамин В3 дутагдахад үс болон хумс хугарамтгай болох, арьс хуурайших шинж тэмдэг илэрдэг.

Эцэст нь хэлэхэд та бүхэн өөрт хэрэгтэй аминдэмтэй бүтээгдэхүүнийг зөв сонгон байнга хэрэглэж байгаарай.

Таньд эрүүл энхийг  хүсье!

2016-10-17T22:50:48+00:00 2012 оны 11-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment