Веган хоолтон гэж хэн бэ?

//Веган хоолтон гэж хэн бэ?

Веган хоолтон гэж хэн бэ?

vegan-logoСүүлийн жилүүдэд ихэнхи хүмүүс өөрийн хоол хүнсэндээ маш их анхаарч аль болох химийн найрлага бага орсон ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх болжээ. Веган буюу Vegan хэмээх үг нь англи хэлнээ мах огт иддэггүй хүн хэмээн орчуулагдана. Өөрөөр хэлбэл махан бус ургамал хоолтон гэсэн утгатай. Товчхондоо веган хоолонд амьтны гаралгүй, бүх төрлийн ургамлын гаралтай хүнс ордог. Бидний мэддэг энгийн сонгино, сармис, төмс, лууван, байцаа, манжингаас гадна төрөл бүрийн салатны навчнууд, цэцэгт байцаанууд, шошнууд, вандуй, хүрэн манжин, хулуу, цагаан лууван, чинжүү, амтат гуа, хүрэн байцаа бүх төрлийн мөөг, жимс, самар, үр тариа гэх мэт боловсруулаагүй байгалийн бүтээгдэхүүнүүд цаашлаад хүний боловсруулж гаргаж авсан ургамлан бүтээгдэхүүнүүд орно. Ургамлын гаралтай сүүн дотор буурцагны сүү, кокосны сүү, газрын самрын сүү веган хоолтнуудын хамгийн дуртай нь гэж хэлж болно. Уураг буюу ургамлан махыг ихэвчлэн буурцагыг боловсруулан буурцагны мах гаргах эсвэл гурилаас гаргаж авсан уураг глутинээр хийдэг. Монголд байгаа ихэнх ургамлан хоолны зоогийн газрууд махны оронд буурцагны уургийг, сүүний оронд буурцгийн сүүг ашигладаг ба монголчууд маань өөх тосноос үүдэх элдэв өвчин эмгэг тусахаас сэргийлэх шаардлагагүй эрүүл хүнсийг өдрөөс өдөрт улам таашааж сурч байна. Мах болоод амьтны гаралтай хүний эрүүл мэндэд хортой зүйлсийг бид зөвхөн дассан амт мөн өөрсдийн зуршлаас болж хэрэглэдэг.

Веган хоолтнуудын өдөр тутмын хоол махан хоолтнуудаас огт ялгардаггүй.

Өглөөдөө жимс, салат, хачиртай талх, мусли, хүсвэл бүр дүпүг өндөг шиг амталж шарж идэж болдог бөгөөд энэ нь өндөгнөөс ч илүү цэвэр энергитэй, уураглаг байдаг.

Өдрийн хоолондоо буурцгийн уурагтай ногоотой хуурга, цуйван, хуушуур, бууз гээд хүссэнээ идэж болно. Өөрөөр хэлбэл махыг буурцгийн уураг юм уу глутинээр орлуулж юуг ч хийх боломжтой байдаг. Глутин гэдэг нь гурилаас гаргаж авсан уураг юм.

Дэлхийн хэмжээний олон одод веган хоолтон байдаг. Тодруулбал төмөр нударга хочит Майк Тайсон, Опра /Ophra Winfrey/, Билл Клинтон, Жэймс Кромвелл гэх мэт маш олон хүмүүсээр энэ жагсаалт үргэлжилнэ.

the-vegan-food-pyramid

2016-10-17T22:50:39+00:00 2012 оны 12-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment