Вандуйтай шөл

//Вандуйтай шөл

Вандуйтай шөл

xzczxcОрц: 6 хүн

  • Ургамлын тос 1 х/х
  • Гоньд,яншуй тус бүр 1 багц
  • лууван 1 ш
  • давс перец
  • хуурай вандуй 500 гр
  • сонгино 1ш
  • төмс 5-6 ш
  • сармис 3 хумс
  • Гахайн утсан хавирга 500 гр
  • Гич 3-4 х/х
  • Гахайн утсан мах 100 гр

Хийх арга:

  1. Вандуйг угаагаад бага зэрэг ус нэмж 3-4 цаг дэвтээнэ. Гахайн хавиргыг 2-3 хэсэг болгож жижиглээд саванд хийж ус нэмээд махыг нь яснаасаа салтал чанана. Сонгино лууван, төмсийг хальсална. Сонгино, лууванг жижиглэж, төмсийг том томоор тус тус хэрчинэ.
  2. Шөлийг шүүгээд буцааж саванд нь хийнэ. Махыг яснаас нь салгаад шөл рүү хийж дэвтээсэн вандуй нэмж 30 минут чанана. Дараа нь төмсөө хийгээд дунд зэргийн гал дээр 20 минут үргэлжлүүлэн чанана.
  3. Энэ хооронд хайруулын тавганд ургамлын тосоо хийж халаагаад, сонгино луувангаа хийж шаргалттал нь хуураад шөл рүү нэмж хийгээд үргэлжлүүлэн 10 минут чанана. Гал дээрээс шөлийг гаргахаас 3-5 минутын өмнө гич, үхрийн мах, давс перец нэмж чанана.
  4. Гоньд яншуйг угаагаад жижиглэж хэрчинэ. Сармисыг хальслаад жижиглэж хэрчинэ. Гахайн утсан махыг уртааш нь маш нимгэн хэрчинэ. Сармис болон гахайн утсан мах, амтлагч ногоонуудыг шөлөн дээр нэмж хийгээд 1-2 минут буцалган гал дээрээс гаргаж 30 минут болгосны дараа порцлон таваглана.

 

 

2016-10-17T22:46:49+00:00 2015 оны 12-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment