Вандуйтай бяслаг

Home/Зөвлөгөө, Хоолны жор/Вандуйтай бяслаг

Вандуйтай бяслаг

Орц

  • 500 г панеер бяслаг
  • 200 г шинэ ургацын вандуй
  • 2 ш том сонгино
  • 3 ш дунд зэргийн улаан лооль
  • 1 х/х нунтаг кориандр
  • 2 х/х масала
  • 1/2 стакан стакан ус
  • 3 х/х х/х крем
  • Давс
  • Перец
  • Хэрчсэн яншуй

Хийх арга

  1. Сонгиноо арилгаад машиндаж бэлтгэнэ. Улаан лоолины ишний гэрийг цэвэрлээд мөн машиндана. 2-3 хоолны халбага ургамлын тос халаагаад дөрвөлжлөн хэрчсэн бяслагаа шаргалттал нь шарна.
  2. Дөрвөлжлөн хэрчсэн бяслагаа гаргаад хэрэглэтлээ хэсэг байлгана. Бяслаг шарсан тавгандаа үлдсэн тосоо нэмээд сонгины нухшаа нэмнэ. 2 минут орчим хуурна. Улаан лооль, цагаан гаа, сармисны нухшаа нэмж шаргалттал нь хуурна.

  3. Нунтаг кориандр, гоньд, мөн гарам бяслагаа нэмээд ногоон чинжүүгээ нэмнэ. Тэгээд вандуйгаа нэмнэ. 2-3 минут хуурна. Шарсан бяслагаа усны хамтаар нэмээд давсаар амтлаад галаа багасган шөлийг өтгөртөл зөөлөн гал дээр буцалгана.
  4. Шөл хүссэн хэмжээнд тань хүрч өтгөрөхөөр галаа унтраагаад кремээ нэмж нийцүүлээд таваглан, яншуйгаар чимэглээд парата, наан гэдэг бинтэй (наан, парата, чипати зэрэг нь өөр өөр төрлийн бин юм) хамт олгоно.
БЭЛТГЭЛ
10 minutes
НИЙТ
20 minutes
Порц
2 хүн
2017-01-27T15:09:45+00:00 2016 оны 06-р сарын 01|Зөвлөгөө, Хоолны жор|

Leave A Comment