Вакуумжуулсан хоол хүнс аюултай юу?

//Вакуумжуулсан хоол хүнс аюултай юу?

Вакуумжуулсан хоол хүнс аюултай юу?

-vacuumfoodsХүнсний бүтээгдэхүүнийг вакуумжуу­лан савлах нь тэднийг хадгалах маш тохиромжтой бөгөөд харьцангуй аюулгүй аргад тооцогддог билээ. Харьцангуй аюулгүй байдал гэдгийг вакуумжуулсан савлагаан дотор үхэлд хүргэх аюултай нянгууд агуулагдаж байж мэдэх юм гэсэн утгаар хэлж байна. Ийм дүгнэлтэд Данийн Техникийн их сургуулийн эрдэмтэд хүрчээ.

Вакуум савлагаан дотор агуулагдаж буй нянгуудаар халдварласан өвчтөнүүдийн дөрөвний нэг нь нас барах өндөр магад­лалтай бүлэгт багтаж байгааг Данийн мэргэжилтнүүд олж мэдэв. Учир юунд вэ гэвэл, хүчилтөрөгч үгүй нөхцөлд Listeria monocytogens патогенууд илүү догшин, хор хөнөөлтэй болох магадлалтай гэнэ. Тэд хүмүүний бие махбодод орсон л бол ширүүн дайралт хийж эхэлдэг байна. Энэ талаас нь авч үзвэл сүү, зайрмаг, бяслаг, мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, загас болон ногоо аюул дагуулдаг бо­лохыг эрдэмтэд өгүүлэв. Тиймээс тэд вакуумжуулсан савлагаатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байгаа юм.

Хүнсний хордлого олон хүний бодож байгаагаас ч илүү аюултай байдаг гэнэ. Хүнсний хордлого тухайн хүний бие махбодод насан туршид нь ул мөрөө үлдээдэг нь нотлогдсон зүйл. Та нэг л өдөр хордлого авбал дараа нь чихрийн шижин, артрит, бөөрний дутагдал, мухар олгой, зүрх судасны өвчнөөс болж тарчлан зовох магадлалтай аж. Жишээ нь, хордлогыг өдөөгч нянгуудын боловсруулдаг хүчтэй токсинууд бөөрийг гэмтээх аюултай юм. Мөн дархлаа элдэв хорт бодисуудад хариу үйлдэл хийснээр артрит өвчин тусах магадлал өндөрсөнө. Эдгээр асуудлууд хордлого авсанаас хойш хэдхэн долоо хоногийн дотор үүсэх боломжтой гэнэ. Харин даралт ихсэх өвчин нэлээн хэдэн жилийн дараа бий болно.

Эх сурвалж www.wikimon.mn

2016-10-17T22:48:12+00:00 2014 оны 10-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment