Бөөрөнхий улаан байцаа – Red cabbage

Home/Зөвлөгөө/Бөөрөнхий улаан байцаа – Red cabbage

Бөөрөнхий улаан байцаа – Red cabbage

red cabbageАгуулагдах антоцианы хэмжээнээс хамааран байцааны навч ягаан улаанаас хүрэн улаан хүртэл өнгөтэй байх ч чанар сайтай нь жигд өнгөтэй байдаг. Бөөрөнхий цагаан байцааг бодвол хэмжээ нь жижиг ба хурц ягаан өнгийн навчтай, шүүслэг чанар нь бага байдаг тул 0 хэмтэй орчинд олон сарын турш хадгалж болдог.

Шинэ бөөрөнхий улаан байцаанд 90-91% ус, 3.7-5.2% саахар, 1.4-1.6% уураг, 0.9-1.2% ислэг, 32-63мг% С аминдэм байдаг. Чанарыг үнэлэх үндсэн үзүүлэлт гадаад байдал, өнгө, толгой нягт, жин, цэвэрлэсэн байдал, гэмтэл зэрэг болно. Улаан байцааг чанараар нь 1. 2-р зэрэгт хуваана.

1-р зэргийн улаан байцааны толгой маш нягт, шинэ, бүтэн, цэвэр, 2-р зэргийнх нь хумилт сул байж болно. Гадны ямар нэг үнэр, амтгүй байвал зохино.

Улаан байцааг ихэвчлэн түүхийгээр нь буюу жигнэж болгон хоол хүнсэнд хэрэглэдэг боловч бөөрөнхий цагаан байцаатай адил исгэж болно. Мөн бөөрөнхий цагаан, улаан, цэцэгт байцааг бүтнээр нь буюу жижиглэн хэрчээд хөлдөөн хадгалж болно. Улаан байцаагаар төрөл бүрийн салат, зууш хийж болдог ба удаан хугацаагаар хадгалахын тулд исгэж, даршлахад тохиромжтой байдаг.

2016-10-17T22:50:20+00:00 2013 оны 02-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment