Бөөрөнхий улаан байцаа /Red cabbage/

//Бөөрөнхий улаан байцаа /Red cabbage/

Бөөрөнхий улаан байцаа /Red cabbage/

red_cabbageАгуулагдах антоцианы хэмжээнээс хамааран байцааны навч ягаан улаанаас хүрэн улаан хүртэл өнгөтэй байх ч чанар сайтай нь жигд өнгөтэй байдаг. Бөөрөнхий цагаан байцааг бодвол хэмжээ нь жижиг ба хурц ягаан өнгийн навчтай, шүүслэг чанар нь бага байдаг тул 0 хэмтэй орчинд олон сарын турш хадгалж болдог.

Улаан байцааг ихэвчлэн түүхийгээр нь буюу жигнэж болгон хоол хүнсэнд хэрэглэдэг боловч бөөрөнхий цагаан байцаатай адил исгэж болно. Мөн бөөрөнхий цагаан, улаан, цэцэгт байцааг бүтнээр нь буюу жижиглэн хэрчээд хөлдөөн хадгалж болно. Улаан байцаагаар төрөл бүрийн салат, зууш хийж болдог ба удаан хугацаагаар хадгалахын тулд исгэж, даршилахад тохиромжтой байдаг.

Эрдэс давс агуулахын хувьд бөөрөнхий цагаан байцаатай ижил юм. Саахарын дийлэнхийг нь глюкоз, фруктоз эзлэх ба саахар өчүүхэн бага байна. Улаан толгойт байцааг шинэхнээр нь буюу цуужуулж хоол хүнсэнд хэрэглэнэ. Чанарыг үнэлэх үндсэн үзүүлэлт гадаад байдал, өнгө толгойн нягт, жин, цэвэрлэсэн байдал, гэмтэл зэрэг болно.

Шинэ бөөрөнхий улаан байцаанд

  • 90-91% ус
  • 3.7-5.2% сахар
  • 1.4-1.6% уураг
  • 0.9-1.2% ислэг
  • 32-63мг% С аминдэм байдаг.

Улаан байцааг чанараар нь 1,2-р зэрэгт хуваана.

1-р зэргийн улаан байцааны толгой маш нягт, шинэ, бүтэн, цэвэр,

2-р зэргийнх нь хумилт сул байж болно. Гадны ямар нэгэн үнэр, амтгүй байвал зохино.

Толгойн ишний урт 4см-ээс дээшгүй, жин нь кг-аар 1-р зэрэг 0.6 2-р зэрэг 0.4 хамгаалалтын навч жижиглэн худалдаанд 2 байхыг зөвшөөрнө. Механик гэмтлийн хэмжээ өвчилсөн, хоронд нэрвэгдсэн байдал нь стандартад заасан шаардлагыг хангасан байвал зохино.

.

2016-10-17T22:49:16+00:00 2013 оны 11-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment