Бөөрөнхий махтай шөл

Home/Зөвлөгөө/Бөөрөнхий махтай шөл

Бөөрөнхий махтай шөл

zurag38Орц: /6-8 хүн/

  • 2 х/х оливийн тос
  • 3/4 аяга сонгино /хэрчсэн/
  • 4 ш сармисны хумс /жижиглэсэн/
  • 2 ш лаврын навч
  • 2 л үхрийн махан шөл
  • 800 гр шоо дөрвөлжин хэрчсэн улаан лооль мөн шүүс
  • 1/4 аяга яншуй /хэрчсэн/
  • 450 гр үхрийн нурууны мах /хэрчсэн/
  • 110 гр гахайн мах
  • 6 х/х эрдэнэ шишийн нунтаг /эсвэл ширхэгээр нь/
  • 1/4 аяга түүхий сүү
  • 1 ш том өндөг
  • 1/2 ц/х давс
  • 1/2 ц/х перец, гоньд, аяга будаа

Хийх арга:

  1. Дунд зэргийн саванд тосоо хийж халаана. Дээрээс нь 3/4 аяга сонгино, 2 ширхэг сармисны хумс болон лаврын навчаа хийн бага зэрэг хөнгөн хуурна.
  2. Дээрээс нь шөл, улаан лооль, улаан лоолийн шүүс, кетчуп болон 1/4 аяга яншуй хийж зөөлөн хутган 15 минут орчим таглан буцалгана.
  3. Энэ хооронд үхрийн мах, гахайн мах, эрдэнэ шиш, түүхий сүү, өндөг, давс, перец, гоньд, дээрээс нь үлдсэн 1 аяга сонгино, 2 ширхэг сармисны хумс болон 1/4 аяга яншуйг дунд зэргийн саванд хийн сайтар холилдтол нь хутгана.
  4. Махаа хэлбэрт ортол нь хутгаж, 2.5-3 см хэмжээтэй бөөрөнхий болгон бэлдэнэ. Буцалгасан шөлөндөө будаа болон бөөрөнхий махаа хийн бага зэрэг хутган буцалгана.
  5. Галаа багасгаж таглан 20 минут орчим будаа болон махаа болтол нь буцалгана. Шөлөө давс болон перецээр амтална. Бэлэн болсон шөлөө таваглах л үлдлээ.
2016-10-17T22:46:37+00:00 2016 оны 03-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment