Бүсээ эрхэмлэх ёсон

Home/Зөвлөгөө/Бүсээ эрхэмлэх ёсон

Бүсээ эрхэмлэх ёсон

mungun bvs2Эрийн хийморь малгай  бүсийг чинь

Эцгийнхээ хөрөг шиг дээш нь залья даа /Дуунаас/

Монголчууд хаана ч явсан хэзээ ч тэр эрхэмлэн хүндэтгэж явдаг зүйлийн нэг бол малгай, бүс. Тэр дундаа эр хүний хийморь сүлд малгай, бүсэндээ гэж хэлэлцдэг. Нүүдэлчин аж амьдралын өдөр тутамд хүмүүс морь тэмээ унаж ажил амьдралын олон зүйлийг амжуулдаг. Ан авд явахдаа нум сумаа агсах, даалингаа бүсэнд хавчуулах зэргээр бүсэнд хавчуулж тогтоодог зүйл олон бий. Ер нь монгол хүн хэн ч байсан нэгнийхээ толгойд хүрэх, малгайгаа дор тавих дургүй байдаг. Эр хүний эрхэм дээд гоёлыг сайхан малгай, сайн бүс гэж үздэг. Ялангуяа өрхийн тэргүүний бүс бол тэр айлын эрхэм дээд зүйлийн нэг. Тиймээс эрхэм дотно хүндэтгэлийн илэрхийлэл болгож бүсээ солилцож ах дүү бололцдог ариун ёс бий.

Тухайлбал Чингис хаан Жамухатай анд бололцохдоо алтан бүс солилцдог бол Ромын папаас Хувилай хаанд алтан бүс бэлэглэж байсан тухай бид түүхийн сурвалж бичгээс мэднэ. Одоо ч гэсэн сар шинийн баяраар ойр дотны ах насны эрэгтэй хүнд бүс болон бүсний материал бэлэглэдэг уламжлал үеэс үе дамжин хадгалагдаж байна. Эр хүний сүлд бүсэнд байдаг гэж үздэг учир эрэгтэйчүүд хээр гадаа хаан ч явсан унтахдаа бүсээ туулай зангидаж дэрэн доороо хийдэг. Манай ард түмэн бүс чанга бол бие чанга, айл гэр тогтвортой бол төр бат чанга гэж ярилцдаг. Мөн ард түмний дунд :

            Бүтэх төрийн бүс

            Мандах төрийн малгай

            Дэлгэрэх төрийн дээл

            Тулах төрийн гутал гэж монгол хувцсаа магтсан магтаал өргөн дэлгэр тархсан байна.

2016-10-17T22:48:58+00:00 2014 оны 01-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment