БЯСЛАГТАЙ ҮХРИЙН МАХАН РУЛЕТ

Home/Зөвлөгөө/БЯСЛАГТАЙ ҮХРИЙН МАХАН РУЛЕТ

БЯСЛАГТАЙ ҮХРИЙН МАХАН РУЛЕТ

Орц : /4 порц/

o   Үхрийн мах 450 гр

o   Тахианы мах 4 хэрчим

o   Бяслаг 100 гр

o   Яншуй 20 гр

o   Ногоон сонгино 50 гр

o   Ургамлын тос 2 х/х

o   Сармис 1 хумс

o   Махны шөл 400 мл

o   Цөцгий 120 мл

o   Гоньд, нунтаг хар перец, давс

Хийх арга :

  1. Үхрийн махыг давтаад, давс перецээр амтална. Бяслагийг шоо хэлбэртэй, ногоон сонгиныг жижиглэж хэрчинэ. Үхрийн махны хэрчим бүр дээр 1 хэрчим тахианы мах, жижиглэж хэрчсэн сонгино бяслагийг тэнцүү хувааж тавина.
  2. Тэгээд  рулет хэлбэртэй болгон хуйлж, чигчлүүлээр хатгаж тогтоогоод халаасан тосонд шаргал хайрстай болтол нь шарна. Дээр нь жижиглэж хэрчсэн сармис цацаж өгнө.
  3. Шарж буй рулет дээр шөл нэмж хийгээд таглаж 40-50 минут жигнэнэ. Рулетийг гаргаад, үлдсэн шөлөн дээр нь цөцгий давс перец нэмж буцалгана.
  4. Рулетийг таваглаад, хажууд нь чанасан гоймон тавьж дээгүүр нь бэлтгэсэн цөцгийтэй сүмсээ дусааж өгөөд, гоньдоор чимэглэнэ.

 

2014-10-14T19:56:28+00:00 2014 оны 10-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment