Бяслагтай улаан лоолийн шөл

Home/Зөвлөгөө/Бяслагтай улаан лоолийн шөл

Бяслагтай улаан лоолийн шөл

tomato soup with cheeseОрц: 4 порц

  • Сонгино 1 ш
  • Сармис 2 хумс
  • Хулуу 300 гр
  • Улаан лооль 4 ш
  • Ногоон сонгино 250 гр
  • Лууван 250 гр
  • Цоохор майлзын үндэс 1 ш
  • Шар амтат чинжүү 1 ш
  • Оливын тос 2 х/х
  • Томатны паста 1 х/х
  • Шөл 1 л
  • Базилик
  • Пармезан бяслаг 100 гр
  • Давс, нунтаг хар перец

Хийх арга:

  1. Сонгино сармисыг хальслаад жижиглэж хэрчинэ. Үлдсэн ногоонуудыг угааж цэвэрлээд, хулууг таллаж хуваагаад нимгэн хавтгай хэрчинэ. Лоолийг буцалж буй усанд 30 сек дүрээд хүйтэн усанд сойгоод хальсалж үрийг нь цэвэрлээд шоо хэлбэртэй хэрчинэ.
  2. Ногоон сонгиныг цагираг хэлбэртэй, лууван, цоохор майлз, амтат чинжүүг том томоор хэрчинэ.
  3. Ургамлын тосыг халаагаад сонгино сармисаа хийж хуураад дээр нь хэрчсэн ногоонуудаа хийж хамтад нь хуурна. Дээр нь томатны паста, шөл нэмж хийгээд 10-15 минут жигнэнэ.
  4. Базиликыг угааж сэгсрээд жижиглэж хэрчинэ. Пармезан бяслагыг нимгэн хэрчинэ. Шөлийг давс, перецээр амталж таваглаад дээр нь базилик  цацаж бяслаг тавьж өгнө.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №12 /2012/

2016-10-17T22:50:35+00:00 2013 оны 01-р сарын 03|Зөвлөгөө|

Leave A Comment