Бяслагтай төмсний Гармошка

//Бяслагтай төмсний Гармошка

Бяслагтай төмсний Гармошка

333Орц:

  • Төмс 500гр
  • Сармис 4-5 хумс
  • Шар амтат чинжүү ½ ш
  • Оливын тос,хатуу бяслаг
  • Яншуй,амтлагч ногоонууд
  • Давс

Хийх арга:

  1. Сармис, яншуй, чинжүүг жижиглэж хэрчээд давс, перец нэмж сайтар хутгана. Бяслагийг маш нимгэн хавтгай хэрчинэ. Төмсийг сайтар угаагаад хөндлөн зэрэгцсэн олон зүсэлтүүд хийж гармошка хэлбэртэй болгож өгөөд зүсэлт бүрт бяслагны хэрчим хавчуулж өгнө.
  2. Тэвшин дээр мөнгөлөг цаас дэвсээд дээр нь шанзалсан төмснүүдээ өрж тавиад, тосоор шүршиж өгнө. Төмснүүдийг мөнгөлөг цаасаар битүү бүрхээд 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 30 минут жигнэнэ.
  3. 30 минутын дараа мөнгөлөг цаасыг нь аваад гадаргууг нь шаргал хайрстай болтол нь үргэлжлүүлэн жигнэнэ. Ширээнд өгөхдөө дээгүүр нь сармистай сүмс дусаана.
2016-10-17T22:47:56+00:00 2014 оны 12-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment