Бяслагтай торт

//Бяслагтай торт

Бяслагтай торт

нррөОрц: 

  • 400 грамм “Philadelphia” cream cheese эсвэл “Hochland” сливочный бяслаг
  • 2 стакан үйрүүлсэн жигнэмэг
  • 125 грамм масло
  • 1 жижиг уут эсвэл 1 цайны халбага ванилин
  • 3 ширхэг өндөг
  • 230 грамм элсэн чихэр
  • 400 грамм “Сметана Сметановна” цөцгий
  • Орцны материалуудыг өөрөөр орлуулж сольж болохгүй

 Хийх арга:

  1. 2 стакан үйрүүлсэн жигнэмэг болон 125 грамм масло хоёроо холино. Дараа нь торт хийх савны дотрыг жигнэмэгтэй холимогоороо бүрхэнэ. Бяслагаа зөөлөн хутгаж эхлэнэ.
  2. Жижиг бөмбөлөг үүсгэж болохгүй гэдгийг анхаар. Элсэн чихэрээ бага багаар нь хийж хайлтал нь хутгана. Өндөгөө нэг нэгээр нь хийж хутгаад, ванилинаа нэмнэ. “Сметана Сметановна” цөцгийгөө хамгийн сүүлд нэмж хутгаад хэсэг хугацаанд амраагаад, өмнө нь бэлдэж тавьсан савруугаа бэлдсэн шингэнээ хийнэ.
  3. Шарах шүүгээндээ жижиг саванд ус хийж тавина (чийгшүүлэх зорилгоор) Шарах шүүгээг 165 градуст халсаны дараа бэлдмэлээ хийж 55 минут жигнэнэ.55 минутын дараа шарах шүүгээг унтрааж дахин 1 цаг байлгана.1 цагийн дараа чийзтэй бялуугаа хөргөгчинд дахин 5 цаг байлгана.
  4. Чийз кейкээ савнаас нь гаргахдаа болгоомжтой байхыг зөвөлье. Саваа бага зэрэг плитка дээр халааж байгаад гаргавал зүгээр.Чийз кейкээ савнаас нь гаргачихаад дээр нь бага зэрэг какао цацаж болно

 

2016-10-17T22:46:59+00:00 2015 оны 10-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment