Бяслагтай зраз

//Бяслагтай зраз

Бяслагтай зраз

sdqОрц: 

  • Үхэр /Хонь/-ны мах 300 гр
  • Мозарелла бяслаг 50 гр
  • Хар перец 20 гр
  • Крахмал 30 гр
  • Сармис 2 хумс
  • Сонгино 50 гр
  • Үхрийн шөл 2 ш
  • Томат

Хийх арга:

  1. Машиндсан махандаа давс, перец, сонгино, сармис, крахмал зэргийг хийгээд сайтар хутгана. Амталсан махнаасаа бага зэрэг таслаж аваад голд нь сырээ хийж бөөрөнхийлнө.
  2. Бүх махаа бөөрөнхийлж бэлэн болгоод хайруулын тавганд бага зэргийн ургамалын тос хийж хоёр талаар нь эргүүлж шарна.
  3. 2-3 минут шарсны дараа дээрээс нь 2 аяга ус хийгээд мөн үхрийн шөл / амтлагч/, томат, булдог соус хийж 15- 20 минут буцалгана. Зразаа гаргахын өмнө крахмалаа бага зэрэг хүйтэн усанд хийж хутгаад буцлаж буй шөлөн дээрээ хийж өтгөрүүлж өгнө.
  4. Таваглахдаа өөрийн хүссэн хачир салатыг бэлдэж хамтад нь зооглоход тохиромжтой.

 

2016-10-17T22:46:59+00:00 2015 оны 10-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment