Бяслагны төрлүүд

//Бяслагны төрлүүд

Бяслагны төрлүүд

cheeseeБидний хэрэглэж заншсан бяслаг хэмээх амттан нь олон төрөлтэй бөгөөд өөрийн гэсэн онцгой амт үнэрээрээ зарим нэг төрлийн бяслаг түгээмэл хэрэглэгдэж байна.

Parmesan 

Хатуу төрлийн бяслаг. Удаан хадгалах тусам амт нь илүү хурц болдог. Биржгэр ширхэгтэй, цайвар шар өнгөтэй. Гоймон, будаа, хүнсний ногоо, улаан лоольтой хамт хэрэглэхэд тохиромжтой.

Asiago

Хатуу бяслаг. Тослог самрын амттай байх нь элбэг. Бяслагны ширхэг нь хатуу бөгөөд цайвар шар өнгөтэй. Итали гоймон, усан үзэм, алим, тоортой хамт хэрэглэхэд зохимжтой.

Bel paese

Энэ нь хагас зөөлхөн бяслаг юм. Шүүслэг тослог зарим үед исгэлэн амттай байдаг. Гадаргуу нь мөлчгөр бөгөөд сүүн шаргал өнгөтэй. Итали гоймон, өндөг, хүнсний ногоо, шинэ салат, лийртэй хэрэглэхэд тохиромжтой.

Blue

Хөх, цайвар хөх судалтай бяслаг. Энэхүү бяслаг нь хурц нялуун амттай. Хатуу ч үрчгэр ширхэгтэй. ( Зарим тохилдолд цайвар шаргал өнгөтэй байдаг ) Нэлэнхүйдээ цайвар шаргал өнгөтэй бөгөөд хөх эсвэл цайвар ногоон судалтай байдаг. Тоор, алим, газрын самартай хамт хэрэглэхэд тохиромжтой.

Brick

Мөн л хагас зөөлөн төрлийн бяслаг. Зөөлхөн, чихэрлэг амттай бөгөөд заримдаа самрын цэвэр амтыг санагдуулам тансаг амттай бяслаг. Гөлгөр гадаргуутай, зааны яс шиг өнгөтэй эсвэл сүүн шаргал өнгөтэй байх нь элбэг. Хачиртай талх , нарийн гоймон, бусад төрлийн бяслагтай хамт хэрэглэхэд тохиромжтой.

Brie

Амархан буюу хурдан болцтой (боловсруулагдсан) бяслаг. Зөөлөн болон хурц содон амттай байдаг.Ширхэг ихтэй ба цайвар шаргал өнгөтэй. Амтатгуа, усан үзэм, бүх төрлийн помидортой хамт хэрэглэхэд нэн тохиромжтой.

Camembert

Хурдан болцтой бяслагны төрөлд хамаарна. Зөөлөнөөс хурц амттай. Цайвар шаргал зааны ясан өнгөтэй.Амтат гуа, усан үзэм,

Colby

Хагас хатуу бяслаг. Зөөлөн самрын амттай байх нь элбэг. Хатуу гадаргуутай боловч ширхэг нь бутрамтгай. Алтан шаргал өнгөтэй. Алим, тоор, сонгино болон улаан лоольтой хэрэглэхэд тохиромжтой.

Cottage

Зөөлөн шинэхэн мэт амттай бяслаг болон исгэлэн болон тансаг амттай бяслаг юм. Гөлгөр зөөлхөн гадаргуутай. Шаргал өнгөтэй бөгөөд шинэ жимс, салат, хүнсний ногоо, эмийн ургамалтай хэрэглэхэд тохиромжтой.

Cheddar

Хагас хатуу бяслаг. Хадгалах  явцад энэхүү бяслаг нь үүрэмтгий болох боловч амт нь улам хурц болж самрын амт илүү мэдрэгддэг. Гөлгөр хатуу ширхэгтэй. Цагаан эсвэл алтан шар өнгөтэй. Алим, тоор, улаан лоольтой хэрэглэхэд тохиромжтой бяслаг юм.

Cream cheese

Зөөлөн төрлийн бяслаг. Самартай, чихэрлэг амттай байх нь элбэг. Гөлгөр гадаргуутай. Цайвар шаргал өнгөтэй. Шинэ жимс болон цэлцэгнүүртэй хамт хэрэглэхэд тохиромжтой.

Edam

Хагас хатуу төрөлд хамаарна. Тослог самрын амттай. Гөлгөр хатуу гадаргуутай. Доторх өнгө нь цайвар шар, Тоор, амтат гуа, интоортой хэрэглэхэд тохиромжтой.

Farmers

Хагас зөөлөн төрлийн бяслаг. Тослог, цөцгийтэй, үл ялиг гашуувтар амттай. Гөлгөр ширхэгтэй.

Feta

Зөөлөн бяслаг гэж үздэг. Гашуун давслаг амттай. Хатуу үүрэмтгий ширхэгтэй. Шүхүй шиг цагаан өнгөтэй. Чидүүн жимс, хүнсний ногоо, гоймон, ногоон салат, далайн хүнс, тахианы махтай хамт хэрэглэхэд тохиромжтой.

Fontina

Хагас зөөлөн бяслаг. Ялигүй давслаг, хурц самарын амттай.Гөлгөр, шаргал гадаргуутай. Дотор тал нь цайвар шаргалтсан тод шар өнгөтэй байх нь тохиолдоно. Тугалын мах , талх, тоор, амтат гуа зэрэгтэй хамт хэрэглэхэд тохиромжтой.

Gouda

Хагас зөөлөн бяслаг. Тослог , гөлгөр гадаргуутай. Дотор тал нь цайвар шар өнгөтэй. Тоор амтатгуа, чангаанз болон интоортой хамт хэрэглэхэд тохиромжтой.

Havarti

Хагас зөөлөн бяслаг. Тослог, бага зэрэг гашуувтар амттай. Гөлгөр зөөлөн ширхэгтэй. Цайвар шаргал өнгөтэй. Чавга, усан үзэм, шувууны мах, далайн хүнстэй зохицно.

Mascarpone

Зөөлөн бяслаг. Тослог ялимгүй чихэрлэг амттай. Гөлгөр ширхэгтэй, цайвар шаргал өнгөтэй. Уулын зэрлэг жимс, жигнэмэгтэй хамт хэрэглэхэд тохиромжтой.

Monterey Jack

Хагас зөөлөн бяслаг. Тослог, үл ялиг гашуувтар исгэлэн амттай. Цайвар шаргал ширхэгтэй. Жимс , шувууны мах мөн Мексик төрлийн амталгаатай хоолонд тохиромжтой.

Mozzarella

Зөөлөн, сүү амтагдсан бяслаг. Гөлгөр, уян зөөлөн ширхэгтэй, цагаан шаргал өнгөтэй, Жимс, улаан лооль, мах, улаан чинжүү болон чидун жимстэй / олив / хэрэглэхэд тохиромжтой.

Mozarella, Fresh

Зөөлөн, сүүн амттай бяслаг. Зөөлөн үл ялиг уян хатан хөнгөн ширхэгтэй. Сүүн шаргал өнгөтэй. Шинэхэн болон наранд хатаасан улаан лооль, мах, салат, сендвич, амтат гуатай хамт хэрэглэхэд зохимжтой.

Muenster

Хагас зөөлөн бяслаг. Зөөлөн шүүслэг амттай, гөлгөр уян хатан ширхэгтэй. Дотор тал нь сүүн өнгөтэй. Алим, усан үзэм, талх, зайдастай хамт хэрэглэхэд тохиромжтой.

Neufchatel

Зөөлөн бяслаг. Самар ялимгүй чихэрлэг амттай. Тослог багатай. Ширхэг нь нь амархан бутрах боловч хатуу талдаа. Сүүн шаргал өнгөтэй. Жимс, чанамал, жигнэмэгтэй хэрэглэхэд тохиромжтой.

gunshim.mn

2016-10-17T22:48:40+00:00 2014 оны 03-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment