Бяслагны тухай

//Бяслагны тухай

Бяслагны тухай

???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????Бяслагийг үнээ, хонь, ямааны сүүгээр бэлтгэх бөгөөд үүний тулд сүү ээдүүлэх ферментийг ашиглана. Бяслаг нь уураг, тосоор баялаг ба мөн А витамин, кальци, фосфор агуулдаг. Мэргэжилтнүүдийн тооцож байгаагаар дэлхийд эдүгээ 1000 гаруй төрлийн бяслаг бий. Голланд, Франц, Шинэ Зеланд, Дани, Швейцарь зэрэг улс орон бяслаг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна.

Товч түүх

6000-7000 жилийн өмнөөс (хүн хонийг гаршуулсан үед) хүн төрөлхтөн бяслаг бэлтгэх аргыг эзэмшсэн гэж судлаачдын дийлэнх нь таамагладаг. Хамгийн анх Төв Азийн нүүдэлчин Турк үндэстэн эсвэл Ойрхи Дорнодын хавьцаа амьдран суурьшиж байсан хүмүүс бяслагийг хийж эхэлсэн байх магадлалтай аж. Эртний Грек болон Ром үндэстний хувьд бяслаг нь хамгийн түгээмэл хэрэглэдэг хүнсний нэг байжээ.

Амттай, тэжээллэг хүнс болох бяслагыг дунд түвшинд хэрэглэх хэрэгтэй. Учир нь зарим бяслаганд ханасан өөх тос ихээр агуулагдсан байдаг. Жишээ нь Чэдар бяслаг гэхэд нурууны махнаас 6 дахин их ханасан өөх тосыг агуулдаг. Гэхдээ бяслаг нь уураг, кальци, амин дэм В12 агуулдаг. Ихэнх хүмүүс витамин В12-г махнаас авдаг боловч цагаан хоолтнуудын хувьд бяслаг нь их чухал хүнс юм.

Кальцийн их хэмжээ нь яс сийрэгжих өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Бага насандаа кальци ихээр хэрэглэж байсан хүмүүс нас ахих үедээ энэ өвчнөөр өвчлөх нь бага байдгийг  судлаачид тогтоожээ. Бяслаг болон бусад цагаан идээнд агуулагдах кальци нь бусад хүнсэнд агуулагдах калцийг бодвол бие махбодод илүү хурдан шингэдэг байна.

Мөн түүнчлэн бяслаг шүд хорхойтохоос сэргийлнэ. Шүдний пааланг гэмтээдэг хүчлээс сэргийлдэг байна.Их хэмжээний ханасан өөх тос нь цусны холестериний түвшинг  ихэсгэж, зүрхний өвчин үүсгэх гол нөхцөл болдог. Зарим нэг бяслаг өөх тосыг багаар агуулдаг. Чедар /Cheddar/, Parmesan, Stilton бяслагууд ойролцоогоор 35% өөх тос агуулдаг бол Camembert, Brie бяслагууд 26%, гэрийн бяслаг 4-11% өөх тос агуулдаг байна.

gunshim.mn

2016-10-17T22:48:40+00:00 2014 оны 03-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment