Бээжин нугас

Home/Зөвлөгөө/Бээжин нугас

Бээжин нугас

zurag6Орц : /12 порц/

  • 12 ш бин
  • 2 ш нугасны өвчүүний мах
  • 4 ш одон гоньд
  • 1 ц/х сармис
  • 1 ц/х хатаасан чинжүү
  • 1 ц/х корица (шанц)
  • 3 сонгино
  • 25 гр цагаан гаа
  • 1 х/х давс
  • 1 л ургамлын тос
  • 2 х/х цуу
  • 4 х/х будааны дарс, бага зэрэг түрхэх гурил.

Хачирт :

  • 3 х/х бээжин сүмс
  • 1 ш өргөст хэмх
  • 4 ш сонгино

Хийх арга:

  1. Нугасны махаа тал бүрийг нь давсаар амталж өгнө. Тэгээд нугасны махаа том саванд хийнэ. Дээрээс нь гоьнд, цагаан гаа, хатаасан чинжүү, сонгино, корица, сармис болон будааны дарс зэргийг хийнэ. Ингээд сайтар хольж махандаа шингээж өгнө.
  2. Хольцтой саваа хүнсний уутаар таглан хөргөгчинд хийн хонуулна. Маргааш өглөө нь гаргаж ирэн уутаа авна. Нугасны махаа тавган дээр тавин жигнэх саванд хийнэ. Дээрээс нь хонуулсан хольцоо жигд тараан тавина.
  3. Дундын зэргийн гал дээр хайруулын тавгаа тавина. Голд нь нугасны махтай жигнэх саваа байршуулна. Жигнэх савныхаа гадуур нь хайруулын тавгандаа 4-5 см түвшин хүртэл ус хийнэ. Ингээд 2-3 цаг буцалгана. Ус нь ширгэж эхэлбэл дээрээс нь ус нэмж хийнэ. 2-3 цагийн дараа галаа унтраана. Хавчуур ашиглан хольцоо махнаас нь салгаж авна. Махаа цаасан дээрээ гаргаж тавин үлдсэн хольцоо цэвэрлэж авна. Ингээд хөртөл нь 5 цаг орчим байлгана. Шарахад нугасны мах хөрсөн байх хэрэгтэй.
  4. Одоо хөрсөн махаа багс ашиглан тал бүрийг нь цуугаар түрхэж өгнө. Дээрээс нь бага зэрэг гурил цацан бүрж өгнө. Ингэсний дараа махаа бага зэрэг сэгсэрч өгөөрэй. Хайруулын тавгандаа тосоо хийн өндөр гал дээр халаана. Тос халсны дараа нугасны махаа хийнэ. Ингээд тал бүрийг нь 2-3 минут бага зэрэг шаржигнуур болтол нь шарна.
  5. Шарж дууссаны дараа хавчуур ашиглан гаргана. Цаастай тавган дээр тавин тосыг нь шингээнэ. Энэ хооронд дунд зэргийн гал дээр хайруулын тавгандаа 2 см түвшинд ус хийн халаана. Голд нь жигнэх саваа тавин бингээ 2 минут жигнэнэ.
  6. Одоо нугасны махаа нарийн хэрчинэ. Мөн сонгино болон өргөст хэмхээ нарийн хэрчинэ. Ингээд бин дээрээ бээжин сүмсээ түрхэн дээрээс нь мах, сонгино болон өргөст хэмх зэргийг тавин орооно.
2016-10-17T22:46:34+00:00 2016 оны 04-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment