Бэрсүүт жүрж /мандарин/

//Бэрсүүт жүрж /мандарин/

Бэрсүүт жүрж /мандарин/

mandarinБэрсүүт жүрж нь хүж өвсний овгийн цитрусын төрлийн сөөг мөнх ногоон модны жимс юм. Испани, Япон, Хятад, Мексик, Кавказ, Дундад Ази зэрэг халуун ба дунд зэргийн дулаан бүс бүхий газруудад тарьж ургуулдаг. Гаднах хэлбэр нь амтат жүржтэй төстэй, хавтгайвтар бөөрөнхий, лийр шиг дүрстэй гэж ялгана. Хэмжээгээр нь том, дунд, жижиг, хальс нь зузаан нимгэн, хэлбэр нь бөөрөнхий, бөөрөнхий хавтгай, лийр шиг байж болно.

Үртэй, үргүй хоёр янз байх бөгөөд шүүс ихтэй, тод улбар шар өнгөтэй амтаар нь исгэлэн-чихэрлэг, чихэрлэг гэж ялгана. Хальс нь аминдэм, эфирийн тос, пектиний бодис, гликозид, нимбэгний хүчил зэрэг агуулагдана. Хальс нь нарийн гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг бол шүүсийг нь ходоод гэдэсний өвчин болон халуурах өвчний үед хэрэглэхэд маш үр дүнтэй. Мөн ардын эмчилгээнд хальсыг нь уушигны өвчний үед хоолны дуршлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэнэ. Цитрусын төрлийн бүх жимс, ялангуяа бэрсүүт жүрж нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учир мөөгөнцрөөр өвчилсөн хэсгийн арьсыг түүний шүүсээр дахин дахин шавшиж үрснээр эдгэрдэг байна.

Жүрж нь фитоницид ялгаруулдгаараа нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Иймээс бэрсүүт жүрж болон жимсний шүүс нь ялангуяа шингэн суулгаж байгаа байдалтай хавсарсан ходоод-гэдэсний замын өвчний үед тун сайн нөлөөлдөг байна.

Жүржийг хураах ажил 11-р сард эхэлж, 12-р сарын дунд үе хүртэл үргэлжилдэг байна. Хураан авах үед улбар шар өнгөтэй өөрөөр хэлбэл, хэрэгцээний боловсролт гүйцсэн байх ёстой ч жимсний шилбийг хугалахгүйгээр нямбай тайрсан байна. Зөв савласан бэрсүүт жүрж хөргөгчид 3-4 сар хадгалагдана. Алс хол тээвэрлэх шаардлагатай үед тал нь ногоон эсвэл ногоон судалтай буюу дутуу болцтой байхад нь хураан авна. Хадгалалтын явцад боловсорч нийтлэг улбар шар өнгөтэй болох боловч сахарынх нь хэмжээ нэмэгддэггүй. Хальсанд хадгалах бодисоор нь үнэртэн гаргах ба жимсээр нь чанамал, компот, шүүс, мармелад, чихэр хийх зэргээр хүнсний үйлдвэрт ашигладаг.

Д.Нямдаваа – Байхгүй юмгүй ном, УБ 2008

2016-10-17T22:50:04+00:00 2013 оны 04-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment