Бууцай /spinach/

Home/Зөвлөгөө/Бууцай /spinach/

Бууцай /spinach/

Fresh spinach iin a wooden bowl on a cutting boardБууцай нь эрдэс давс, амин дэмээр их баялаг ногоо юм. Бууцайны 1000 гр навчинд 742мг калий, 59 мг кальций, 51 мг фосфор, 31 мг төмөр, ойролцоогоор 1.5% сахар  3% уураг агуулагдана. Илчлэг нь 21 ккал. Бууцайны навчинд С, В1, В2, В6, В9, РР, Р, Е, К аминдэмүүд, түүнчлэн каротин,  марганц их хэмжээгээр агуулагдана. Бууцай нь эслэг ихээр агуулдаг тул ходоод гэдэс цэвэрлэх шүүр гэж нэрлэдэг. Бууцайг хоолондоо тогтмол хэрэглэснээр хавдар тусах, туяаны өвчинд нэрвэгдэхээс сэргийлнэ. Мөн иодын дутагдалтай хүмүүст тустай. Нас хөгшрөлттэй холбоотой мэдрэлийн системийн гажуудлаас сэргийлнэ. Цус багадалт, чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Зүрхний үйл ажиллагааг тэтгэж нойргүйдлээс хамгаалах ба нүдний хараанд сайн. Түүнчлэн бууцай тогтмол хэрэглэх нь шүд, хумсыг бэхжүүлэх, арьс үсийг зөөлөн уян хатан байлгах үрчлээг багасгахад тустай.

Хоолны зориулалт:

Төрөл бүрийн шанцай, хоол  хийхээс гадна хоол зуушны чимэглэлд хэрэглэнэ. Сайтар зохицох амт оруулагч, хольц.

Анхаарах зүйлс:

Бөөр цөсний чулуу, тулуй, шээсний замын өвчин эмгэгтэй хүмүүс хэрэглэж болохгүй. Удаан хадгалах тохиолдолд азотын хортой давс ялгардаг тул бууцайтай хоолыг тэр даруйд нь хэрэглэх шаардлагатай. Бууцайг чанасан усыг эхлээд юүлж асгаад дахин усанд хийж чанавал нитрат нь арилдаг. Бууцайг бага балчир хүүхэд, кальцийн дутагдалтай, яс зөөлөрсөн , сүрьеэтэй, бөөрний чулуутай , гэдэс гүйлгэдэг хүн идэж болохгүй.

2016-10-17T22:47:48+00:00 2015 оны 01-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment