Орц: 4 хүн
- Бууцай 400 гр
- Бөөрөнхий сонгино 1 ш
- Цөцгийн тос 1 х/х
- Гурил 2 х/х
- Тахианы тунгалаг шөл 900 мл
- Давс
- Нунтаг хар перец
- Цөцгий 120 мл
- Зөөхий 4 х/х
Хийх арга:
- Бууцайг угааж ишийг тасдан авна. Устай хоолны саванд бууцайгаа хийж 3 минут халаагаад шүүж авна.
- Сонгиноо арилгаж татна. Тос халааж сонгиноо хуурна. Шөлнийхөө хагасыг дээрээс нь хийж хутгана. Зөөлөн гал дээр 8 минут буцалгасны дараа үлдсэн шөл болон бууцайгаа нэмж хийгээрэй. Үргэлжлүүлэн 6 минут чанана. Давс, перецээр амтална. Цөцгий нэмж хутгаад галаас авна.
- Шөлийг блендерээр хутгаж зутан болгоно. Гал дээр дахин тавьж халаах боловч буцалгах шаардлагагүй. Шөлөө аягалаад халбага зөөхий нэмж өгөөрэй.
Leave A Comment