Бууцайтай зууш-бялуу

//Бууцайтай зууш-бялуу

Бууцайтай зууш-бялуу

2Орц : 4-5 хүн

  • Зуурмагт: гурил 340-500 гр
  • Ус 250 мл
  • Давс 1 чимх
  • Ургамлын тос 2 х/х
  • Хачирт: бууцай 250 гр
  • Гурил 2 х/х
  • Мөөг 300 гр
  • Сонгино 2 ш
  • Улаан лооль 1 ш
  • Ургамлын тос

Хийх арга :

  1. Зуурмаг бэлтгэхдээ : Гурил, ус, ургамлын тос, давсыг нийлүүлж зуурна. Зуурмагийг 1 цаг амраана. Зуурмагийг 6 тэнцүү хэсэг хуваагаад, тус бүрийг нь дугуй хэлбэртэй элдээд, 180-200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд хийж 15-20 минут жигнэж болгоно.
  2. Хачир бэлтгэхдээ : Бууцайг 5 минут чанаад, дараа нь ургамлын тосонд хуурна. Гурил дээр бага зэрэг ус нэмж зуураад талыг нь хайруулын тавагтай хуурч буй бууцайн дээр нэмж хутгана. Мөөг, сонгиныг жижиглэж хэрчээд ургамлын тосонд хуурч дээр нь үлдсэн гурилын зуурмагийг нэмж хутгана.
  3. Жигнэсэн бялууны суурь дээр жигнэсэн бууцайг жигд тарааж тавиад, 2 дахь суурийг давхарлаж тавиад дээр нь мөөгтэй шанзаа тавина. Энэ маягаар 2 төрлийн хачирыг ээлжилж хийгээд хамгийн дээр нь улаан лоолийн хэрчмээр чимэглэнэ. Бэлэн болсон бялууг порцлон хэрчиж таваглана.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016-10-17T22:47:56+00:00 2014 оны 12-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment