Орц:
- Гүзээлзгэнэ 400 гр
- Бууцай /spinach/1 багц
- Фета бяслаг 200 гр
- Бүйлсний шарсан самар ¼ шилэн аяга
- Улаан дарсны цуу 2 х/х
- Чидун жимсний тос 4 х/х
- Давс, перец
Хийх арга:
- Алим, бууцайгаа хүйтэн усаар угааж, сэврээнэ. 5-7 ширхэг гүзээлзгэнэ тусад нь тавьж, үлдсэнийг нь дөрөв хуваан хэрчинэ. Бяслагаа дөрвөлжин хэрчинэ.
- Гүзээлгэний сүмс бэлтгэхэд: тусад нь тавьсан гүзээлзгэнээ холигчид хийж дээр нь чидун жимсний тос, дарсны цуу нэмэн хутгана. Давс, перецээр амтална.
- Салатны томхон тавган дээр хэрчсэн бүх орцоо хутгаж тавиад дээрээс нь гүзээлзгэний сүмсээ жигд цацна. Эцэст нь шарсан самар цацаж чимэглэнэ.
Weekend №16 /2013/
Leave A Comment