Бут сөөг тарих аргачлал

//Бут сөөг тарих аргачлал

Бут сөөг тарих аргачлал

butДолоогоно

Бараан хүрэн найлзууртай, 1.0-2.5 см урт өргөстэй. Жимс нь бага зэрэг гонзгойвтор улаан 3-4 ястай. Ургалт 5-р сарын эхний арав хоногоос 9-р сарын сүүлч хүртэл, найлзуурын өсөлт 5-р сарын дундаас 8-р сарын сүүлч хүртэл үргэлжилнэ. Долоогоно 5-р сард цэцэглэж, 6-р сараас үрлэж, 8-р сарын сүүлчээр үр жимс нь боловсорч гүйцдэг. Үрээр ургуулсан 2 настай тарьцыг бойжуулгын талбайд 2 жил торниулаад байнгын талбайд шилжүүлнэ. Ногоон байгууламжинд ганц нэгээр болон хэсэг бүлгээр хөрс хамгаалах зориулалтаар суулгахад тохиромжтой.

Үхрийн нүд

1-1,5м өндөр сөөг. Жимсгэнэ нь хар бөөрөнхийвтөр, 10-13 мм голчтой. Цэцэглэх хугацаа 6-р сар, үрлэх хугацаа 7-8 сар. 3-4 наснаасаа эхлэн цэцэглэж үржинэ. Мөчрөөр үндэслүүлсэн нэг настай суулгацыг бойжуулгын талбайд 2 жил торниулсаны дараа байнгын талбайд шилжүүлнэ. Ногоон байгууламжинд ганц болон хэсэг бүлгээр нь суулгана. Гэр хорооллын ойжуулалтанд тохиромжтой. Ялангуяа гэр хорооллын хашаанд жимсний зориулалтаар ашиглах бүрэн боломжтой.

Монос

Голын хөндий, шугуй горхины эрэг, хусан төгөл, ам хавцлын ёроол хажуу энгэрт ургах 3-7 метр өндөр сөөг юм. Яст жимс нь шүүсэрхэг бөмбөлөг хэлбэртэй тас хар өнгөтэй, чийгсэг, хүйтэнд тэсвэртэй. 5-р сарын сүүлч 6-р сарын эхээр цэцэглэдэг. Цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Таналт, хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй. Мод хооронд 3-4метр зайтай тарихад тохиромжтой. Бут сөөг тарих аргачлалаар тарина.

2016-10-17T22:47:11+00:00 2015 оны 06-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment