Орц:
- Машиндсан мах 80 гр
- Талх 15 гр
- Хатаасан талхны нунтаг
- Агшаасан будаа
- Булцуут сонгино
- Яншуй
- Тос
- Сүү
Хийх арга:
- Үхрийн махыг сонгино, дэвтээсэн талхтай хамт машиндаж, давс, повоороор амтлан усаар шүүсэлж шанз бэлтгэнэ.
- Гурвалжин будааг задармал байдлаар агшааж дараа нь хөргөөд тосонд хуурсан сонгино, жижиг хэрчсэн навч нэмж хутгана.
- Ариутгасан марлийг усаар норгож, дэлгээд махан шанзаа зулж голд нь хоолны халбага будаа хийж, даавуугаа хуйлж, зуйван хэлбэр дүрсэд оруулна.
- Дараа нь ороосон даавууг болгоомжтой авч зразны амсрыг чимхээд хатаасан талхны нунтагт өнхрүүлж халаасан тосонд 2 талаас нь хайрч болгоно.
INFO TV сэтгүүл №237
Leave A Comment