Бугын цусан эврийн ач холбогдол

Home/Зөвлөгөө/Бугын цусан эврийн ач холбогдол

Бугын цусан эврийн ач холбогдол

deer2Дорнын анагаах ухааны хамгийн олон талын ашигтай, ач холбогдолтой бэлдмэл болох бугын цусан эврийн бэлдмэлийн талаар та  мэдэх үү?

2000-аад жилийн өмнөөс Азид бугын цусан эврийг анагаах ухаанд ашигласаар иржээ. Хамгийн анх бугын цусан эврийг эмчилгээнд ашигласан баримт нь Хятадын Хан хиргисүүрээс олдсон торгон хуйлаасан бичгээс олджээ. Тэнд бугын цусан эврийг 52 өөр өвчнийг анагаахад ашиглах арга ухааныг бичсэн байсан аж.Бугын цусан эврийг олон улсад Pantocrin хэмээн нэрлэдэг бөгөөд Ази, Шинэ Зеландад дээд зэрэглэлийн эмийн бэлдмэл гарган авахад ашигладаг. Буга нь хамгийн их “ян” (гэрэл, хүч, диваажин, зун болон хавар, эрэгтэй хүн, хуурай, гал, халууныг бэлгэддэг) энергийг агуулдаг учраас дорнын анагаах ухааны хамгийнн чухал амьтан мөн. Тиймээс бугын цусан эвэр нь ялангуяа цусны эсийн чанар, тоо хэмжээг сайжруулахад өндөр нөлөө үзүүлдэг.

Эрчүүдэд хэрхэн нөлөөлөх вэ?

“Бугын цусан эврийн бэлдмэл”-ийг чалх сайжруулах зорилгоор хэрэглэх нь элбэг байдаг. Энэ нь ч цусны улаан эсийг нэмэгдүүлж, эргэлтийг сайжруулдагтай нь холбоотой. Биеийн бүх эрхтэнд очих цусан хангамж ихэссэнээр эрэгтэй хүний эрхтэн бүрэн хөвчирч, бие залуу насны эрч хүчээр тэтгэгддэг. Мөн тархины сэтгэн бодох хурд ч сайжирч, шинэ санаа олох, ажлыг түргэн хугацаанд гүйцэтгэхэд тусалдаг юм.

Эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлөх вэ?

Заримдаа бугын цусан эврийн бэлдмэлийг тодорхой нэрийн (эстрогенанд, тестостерон) гормоныг ихэсгэх журмаар ашигладаг бөгөөд энэ нь сексийн хүслийг нэмэгдүүлж, хүүхэд олох чадварыг сэргээдэг. Хэрвээ эстрогений дутагдалтай бол бугын цусан эврийг ашиглан тухайн даавраа нэмэгдүүлэх боломжтой. Мөн дааврын орлуулалтын эмчилгээний үеэр ч хэрэглэж болно. Сарын тэмдгийн тасалдал, мөчлөгийн алдагдал, шээсний замын өвчлөл, үтрээнээс цус алдах үед ч ашигладаг юм.

Түүнчлэн бугын цусан эврийн ханд нь өөртөө уураг, амин хүчлүүд, А амин дэмийг агуулдаг учраас үүний найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнийг хуурай болон хэт хуурай арьсанд тэжээл өгөх, тухайн арьсны цусан эргэлт болон бодисын солилцоог идэвхжүүлэхэд ашиглахад тун үр дүнтэй байдаг. Хуурай болон хэт хуурай арьстай бүсгүйчүүд тэжээлийг хамгийн сайн хүлээж авдаг шөнийн цагаар тос түрхэж, чийглэг зөөлөн цэвэрлэгч хэрэглэх хэрэгтэй талаар өмнө нь зөвлөж байсан билээ. Учир нь бугын цусан эврийн бэлдмэл нь өвлийн цагийн хуурайшилд илүү тохиромжтой. Харин үүний найрлага дах арьсанд хамгийн чухал хэрэгцээтэй гэгддэг А амин дэм нь хуурайшил, холцруутлыг арилгаж, зөөлөн тэжээллэг болгоход гол үүргийг гүйцэтгэдэг юм. Нас, хүйс харгалзахгүй учир гэр бүлээрээ хэрэглэж болно.

Хүүхдүүдэд:

Харин хүүхдүүдийн хувьд цусан эврийн бэлдмэлийг өсөлт зогсох, удаан ойлгоцтой байх, удаан өсөлтийг зогсооход ашигладаг.

Goolingoo.mn-c

2016-10-17T22:48:55+00:00 2014 оны 02-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment