Броколли байцаа (Broccoli)

//Броколли байцаа (Broccoli)

Броколли байцаа (Broccoli)

928broccoli1Италиас гаралтай энэ байцаа нь амт болон тэжээллэг чанараараа цэцэгт байцаанаас илүү, эмчилгээ, сувилгааны зориулалтаар хэрэглэх нь их бөгөөд түүнд уураг, аскорбины хүчил, каротин, Е аминдэм түүнчлэн фолийн хүчил, В,РР бүлгийн аминдэм агуулагдана. Энэ байцаанд калци, магни, хром, төмөр, фосфор, цайр зэрэг эрдэс бодис агуулагдана. Броколлид харшил, үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй бодис болох каемпферол агуулагддаг.

Броколли нь:

  • Яс бэхжүүлэх үйлчилгээтэй
  • Нүдний хараанд сайн
  • Хавдар, өмөн өвчнөөс сэргийлнэ
  • Зүрхний үйл ажиллагааг тэтгэнэ
  • Цусны даралтыг тогтворжуулна.

Сармистай Броколли байцаа

Цэвэрлэсэн 600гр броколли байцааг нэг нэгээр нь салгаж, сармисыг жижиглэн хэрчинэ. Халаасан тостой тогоонд байцаагаа 5 минут хуурсны дараа шүүж авна. Үлдсэн тосонд хэрчсэн сармисаа хуурч байцаагаа нэмээд 3 аяга ус нэмж үе үе хутган жигнэж болгоно.

2016-10-17T22:48:48+00:00 2014 оны 02-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment