Брокли, өндөгний салат

Home/Зөвлөгөө/Брокли, өндөгний салат

Брокли, өндөгний салат

99210CT175Орц:  /4 хүний порц/

  • 1 ширхэг брокли
  • 3 ширхэг өндөг
  • ¼ сонгино
  • 3 ширхэг даршилсан өргөст хэмх
  • 3-4 хоолны халбага майонез
  • Давс, перец

Хийх арга:

  1. Броклигоо жижиг хэрчээд давстай усанд 5 минут чанаад шүүж, жижиглэн хэрчинэ. Их устай байвал базаж усыг нь шүүж болно.  Өндөгөө чанаж хальслаад шарыг нь ялган аваад цагааныг нь хэрчинэ.
  2. Сонгино, даршилсан өргөст хэмхээ хэрчээд өндөгний шар, майонезаа сайтар хольж давс перецээр амтлаарай. Одоо брокли, өндөгний цагаанаа нэмж хутгана.

 

2016-10-17T22:46:57+00:00 2015 оны 11-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment