Брендитэй тахиа

Home/Зөвлөгөө/Брендитэй тахиа

Брендитэй тахиа

543187Орц: 4 хүн

o   Тахиа 1 бүтэн

o   Бренди дарс 30 гр

o   Цагаан дарс 70 гр

o   Өтгөн цөцгий 100 гр

o   Улаан лооль 2 ш

o   Жижиглэж хэрчсэн алим 1 ш

o   Чидун жимс 6-8 ш

o   Лаврын навч 1 ш

o   Цөцгийн тос 3 х/х

o   Нунтаг карри 1 ц/х

o   Тимьян 1 ц/х

o   Эстрагон 1 ц/х

o   Хэрчиж шарсан сонгино 1 ш

o   Мөөг 10 ш

o   Перец

o   Цагаан будаа

Хийх арга:

  1. Тахианы махыг порцолж хэрчинэ. Цөцгийн тосны ½ хэсэгт нь тахианы махаа шараад давс, перец цацаж амтална.
  2. Мах шарсан тосыг нь өөр саванд хийгээд тахианы махан дээрээ бренди нэмж бага зэрэг халаагаад үе үе гал дээрээс нь авч хайруулын тавагтай нь бага зэрэг сэгсэрч хөдөлгөж өгнө.
  3. Дээр нь дарс, цөцгий хальсалж үрээс нь цэвэрлэж хэрчсэн улаан лооль, алим, чидун жимс, лаврын навч, карри, тимьян, эстрагон, шарсан сонгино зэргийг нэмж хийгээд зөөлөн гал дээр 20 минут орчим хуурах бөгөөд хамгийн сүүлд нь тусад нь тосонд хуурсан мөөг нэмж хутгана.
  4. Бэлэн болсон тахианы махан хуурга дээр жижиглэж хэрчсэн яншуй ногоон сонгино цацаж хутгаад, агшаасан будаа хачирт нь дагуулж өгнө.

 

2016-10-17T22:48:33+00:00 2014 оны 05-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment