Бохьны ашиг тус болон хор хөнөөл

Home/Зөвлөгөө/Бохьны ашиг тус болон хор хөнөөл

Бохьны ашиг тус болон хор хөнөөл

DirolХор хөнөөл

Бохь зөвхөн ашигтай төдийгүй бас хортой гэж шүдний эмч нар ярьдаг. Зарим хүмүүсийн зажлах булчин нь хэт хөгжсөн байдгаас шүднийх нь паалан унадаг ажээ. Тэдэнд бохь зажлахыг хориглодог байна. Мөн түүнээс гадна буйл суларч, шүд хөдөлгөөнтэй болсон бол бохь зажилж огт болохгүй бөгөөд хэрвээ зажилбал шүд унана. Тэрчлэн ходоод гэдэсний өвчтэй хүн бохь зажлах хориотой. Бохь нь гэдэсний салст бүрхэвчийг цочроодог байна. Бохийг амандаа хиймэгц бие махбодь түүнийг хоол хүнс мэт хүлээж авдаг учраас гэдэс цочирч үүний улмаас ходоодны шарх болон үрэвсэл үүсэх магадлалтай. Бохинд агуулагддаг хлорофилл (Е140), бутилгидрокситолол (Е321) зэрэг бодис гааны нэгэн адилаар харшил үүсгэж болзошгүй. Зарим нэг бохинд агуулагддаг амуу соёолж нь артерийн судасны даралтыг нэмэгдүүлж, цусан дахь калийн хэмжээг багасгадаг байна.

Бохины ашиг тус

Бохь байнга залах нь шүд орчмын эд эсийн ачааллыг нэмэгдүүлдэг ажээ. Бохь зажлах нь байгалиас заяасан ашигтай зүйл юм. Учир нь шүднээс буйланд даралт ирснээр энэ нь буйланд нэг ёсны иллэг болж, цусны эргэлтийг сайжруулдаг. Гэхдээ хэт ачаалал нь ачаалал багатай байхаас аюултай юм. Бохь байнга зажлах нь буйлны судас дарагдахад хүргэдэг бөгөөд цусны эргэлтийг удаашруулдаг байна. Бохь байнга зажлах дуртай хүмүүсийн шүлсний ялгаралт ихсэх байдал ажиглагддаг. Удаан хугацаагаар зажлах нь шүлсний булчирхайд ачаалал өгч, байнга шүлс ялгаруулдаг болгоход хүргэдэг бөгөөд үүний улмаас бохь зажлаагүй байсан ч шүлс нь ялгарч, шүлсээ хаямаар санагддаг болдог ажээ. Байнга шүлсээ хаяж явах нь мэдээж соёлтой харагдахгүй. Удаан бохь зажилж шүлс их хэмжээгээр ялгардаг болсноос хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа шүлс улам бүр багасдаг. Энэ нь хоол боловсруулах эрхтэнд маш муу юм. Хоол хүнсийг боловсруулахад зайлшгүй хэрэгтэй шингэн болон ферментүүдийг хангалттай хэмжээгээр авч чаддаггүйн улмаас идсэн зүйл ходоод рүү хатуу бүхэл хэвээрээ ордог байна. Үүний улмаас ходоодны үрэвсэл, шарх үүсдэг ажээ.

doublemintЭмч нар бохийг огт зажилж болохгүй хэмээн хориглодоггүй. Тухайлбал, хоол идсэнийхээ дараа амны хөндийг цэвэрлэхийн тулд бохь зажлахыг зөвлөдөг. Гэхдээ үүнийг цорын ганц аргад тооцож болохгүй. Хоол идсэний дараа шүдээ  угаах нь хамгийн зохимжтой.

Бохь зажилбал шүдний ломбо унадаг гэдэг нь худлаа гэнэ. Харин бохийг удаан хугацаагаар зажлах хэрэггүй. Амныхаа хөндийн эвгүй үнэрийг дарж, бохины сайхан амтыг  мэдрэхийн тулд ердөө 15-20 минут зажлахад хангалттай.

доргио.мн-с

2016-10-17T22:49:07+00:00 2013 оны 12-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment