Борщ

Борщ

Орц: 2 порц

  • Гахайн мах 300 гр
  • Цагаан шош 200 гр
  • Байцаа ½ ш
  • Хүрэн манжин 1 ш
  • Лууван 1 ш
  • Сонгино 2 ш
  • Төмс 4 ш
  • Томатны паст 5 х/х
  • Амтлагч ногоо /укроп, перц гэх мэт/

Хийх арга:

  1. Шош дээр ус нэмж 2 цаг дэвтээнэ.
  2. Махыг 2х3 см-ын хэмжээтэй шоо хэлбэртэй хэрчээд  саванд хийж дээр нь савны ¾ хүртэл ус нэмж хийгээд  дунд зэргийн гал дээр 20-25 минут чанана. Буцалж байх явцад үе үе ялгарсан хөөсийг нь хамж хаяна.
  3. Дараа нь усыг нь шүүж асгаад махан дээрээ хүйтэн ус нэмж хийгээд дахин гал дээр тавьж  дунд зэргийн гал дээр үргэлжлүүлэн чанана. Буцалмагц  нь галыг багасгана.
  4. Савтай махан дээр шош нэмж үе үе хутгаж 20 минут чанана.
  5. Байцааг жижиглэж хэрчээд 200-250 мл ус нэмж хийгээд савтай нь шарах шүүгээнд хийж бага хэм дээр жигнэнэ.
  6. Сонгино, лууванг  үрүүлд  үрээд хайруулын тавганд дутуу болцтой байхаар хөнгөхөн шараад савтай шош, махан дээр нэмж хийнэ.
  7. Хүрэн манжинг мөн үрүүлд үрээд хайруулын тавганд дутуу болцтой байхаар хөнгөхөн шараад томатны паста, 100 гр буцалсан ус нэмж 10 минут жигнээд дараа нь савтай шош, махан дээр нэмж хийнэ.
  8. Төмсийг жижиг шоо хэлбэртэй хэрчээд махан дээр нэмж хийгээд үе үе хутгаж өгнө. Байцааг шарах шүүгээнээс гаргаж жигнэх явцад ялгарсан шүүсийг нь асгаад бараг болж буй борщ дээр нэмж хутгаад давс хийж амтлаад зөөлөн гал дээр 10 минут чанаад галыг нь унтрааж таглан  30 минут байлгана.
  9. Борщ дээр жижиглэж хэрчсэн амтлагч ногоо нэмж хутгаад порцлон таваглаж халбага цөцгий дусааж идэхэд бэлэн болно.

Эх сурвалж: Гэр гэртэй тогооч сэтгүүл №08 /2012/

2016-10-17T22:50:41+00:00 2012 оны 12-р сарын 01|Зөвлөгөө|

Leave A Comment